logo
 БНСУ-ын иргэн Монгол улсад мөнгө угаасан хэргээр шалгагдаж байна

БНСУ-ын иргэн Монгол улсад мөнгө угаасан хэргээр шалгагдаж байна

2013/11/16
БНСУ-ын иргэн Ан Жэ Ман гэгч нь хууль бусаар олсон онц их хэмжээний мөнгөөр  Монгол улсын Улаанбаатар хотын  Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Ричпелд” нэртэй 6 давхар зочид буудал бариулж “Ю Ил Сот” компанийн захирал БНСУ-ын иргэн Ли Жан Гунд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн болохыг БНСУ-ын Сөүл хотын шүүхээс тогтоож, 3 жил 6 сарын хорих ялаар  шийтгэжээ. Энэ талаар БНСУ-ын прокурорын газраас 2012 оны 8 сард, “Ричпелд” зочид буудлын үйл ажиллагааг зогсоон худалдан борлуулж, хөрөнгийг БНСУ-д шилжүүлэх хүсэлтийг хоёр улсын хоорондын эрх зүйн харилцан туслалцах гэрээний дагуу Монгол Улсын прокурорын газарт ирүүлсэн аж. Хүсэлтийн дагуу Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албанаас  ажиллах явцад , тус зочид буудлыг эзэмшигч БНСУ–ын иргэн Ли Жан Гун нь хууль бус мөнгөөр барьсан байгууламж  гэдгийг мэдсээр байж Монгол улсын хуулийн этгээдэд 2012 онд худалдсан нь тогтоогджээ. Тиймээс түүнийг  Монголд улсад хууль бусаар мөнгө угаасан гэх хэргээр шалгаж байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш