ИБУИНВУ-ын нийслэл Лондон хотноо 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр уул уурхайн Англо-Американ компанийн төв оффист зохион байгуулсан “Монголд бизнес эрхлэх нь” сэдэвт уулзалтад Элчин сайд Н. Тулга оролцож Монгол Улсын төрөөс гадаадын хөрөнгө оруулалтын болон уул уурхайн салбарын бодлого, зохицуулалтын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Британийн хөрөнгө оруулагчид болон Монголтой хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжүүд, Монгол-Британийн Худалдааны Танхим, Монголын Бизнесийн Зөвлөл, Монголын Нягтлан Бодох Бүртгэлийн Хүрээлэн зэрэг байгууллагуудын гишүүн 100 гаруй төлөөлөгч цугларсан энэ удаагийн арга хэмжээнд Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Н.Тулга, ИБУИНВУ-с Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд Тэргүүн Жулиан Пиэрсон, Англо-Американ компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Ерөнхийлөгч Грэм Хэнкок, мэргэжлийн судалгааны Азиатикал компанийн захирал Патрик Тилсбури нар Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.