logo

"Хас”, “Хаан” банкууд өндөр үнэлгээ авчээ

2013/11/18
Одоогоор дэлхийд 100 орчим үнэлгээний томоохон агентлаг үйл ажиллагаа явуулж байна. Харин тэдний дундаас 1913 онд Нью-Йорк хотод үйл ажиллагаагаа эхэлж байсан Fitch Ratings хэмээх олон улсын агентлаг хамгийн нэр хүндтэй нь бөгөөд бүтэн зууны турш үнэлгээний чиглэлээр дагнан ажиллаж байгаа билээ. Саяхан тус агентлагаас Монголын томоохон банкуудын үйл ажиллагаанд судалгаа хийж, үнэлгээ өгчээ.

Гэтэл “Хас”, “Хаан” гэсэн хоёрхон банк л В зэрэглэлийн үнэлгээг авсан байна. Fitch Ratings агентлагаас валют, төгрөгийн урт хугацааны зээлийн түвшин, тогтвортой байдлын рэйтинг зэрэг зургаан төрлийн үзүүлэлтээр дээрх хоёр банк В үнэлгээ авчээ. Ийнхүү Монголын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч банкууд дэлхийн хэмжээний томоохон байгууллагаар ажлаа дүгнүүлжээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш