УИХ дахь АН-ын бүлгийн өчигдөр хуралдаанаар УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдээллийг сонсч, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын гаргасан хүсэлт болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэв. Хуралдааны эхэнд энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар УИХ-ын дарга З.Энхболд танилцуулсан бол өнгөрсөн долоо хоногт хийж гүйцэтгэсэн болон энэ долоо хоногт хийх ажлуудын талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл өгчээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 27-нд Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт оролцох тухайгаа болон Замын-Үүдийн чиглэлд хатуу хучилттай зам ашиглалтад орж буйг гишүүдэд танилцуулсан байна. Мөн замын хөдөлгөөнд оролцох явцдаа, зөрчил гаргасан автомашины жолоочийн торгуулийг тусгай төхөөрөмжөөр торгодог систем нэвтрүүлэн, торгуулийг бэлэн мөнгөөр хураадаг байдлыг үүгээр халж байгааг хэлжээ.
Мөн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн байна. УИХ-ын гишүүнийг чөлөөлөх, эргүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх хуулийн заалтай. Харин АН-ын бүлэг энэ асуудлыг авч хэлэлцээд Р.Амаржаргал гишүүний гаргасан хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Учир нь УИХ-ын 2012 оны сонгуульд АН-ыг төлөөлж, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж, ялалт байгуулсан ард түмний төлөөлөл. Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан, УИХ-ын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдоод буй туршлагатай түшээдийн нэг учир энэ хүсэлтийг хүлээж авахаас татгалзах байр суурьтай байгаа аж.
Бүлгийн хуралдаанаар түүнчлэн Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3, 12 дугаар зүйлийн холбогдох заалт Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 49.2 дахь хэсэг зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасныг хэлэлцэж, мөн л хүлээж авах боломжгүй гэж үзжээ. Үндсэн хуульд анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ Иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулна гэж заасан нь иргэдийн төлөөлөгчийг оролцуулах асуудлыг УИХ-д хуулиар тогтоох эрхийг өгсөн гэж ойлгож болно.
Иймээс Үндсэн хуулийн цэц өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулиар олгогдсон УИХ-ын бүрэн эрхэд халдахгүй байх, цаашид Үндсэн хуулийн Цэцийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллах үүргийг Засгийн газарт АН-ын бүлгийнхэн өгөх болжээ.