Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад /МХБНУ/ хийж буй төрийн айлчлал энэ сарын 18-нд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийг Нэй Би До хотын олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас МХБНУ-д хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр, МХБНУ-ын Гадаад хэргийн сайд Уунна Маунг Луин болон албаны бусад хүмүүс угтлаа. Угтах арга хэмжээний үеэр хүндэт харуул жагсч Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэв.