Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын /МХБНУ/ Ерөнхийлөгч Тейн Сейн нар Монгол-Мьянмарын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Дипломат болон албан ёсны пасспорттой иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, МХБНУ-ын Гадаад хэргийн сайд Уунна Маунг Луин нар гарын үсэг зурав.
Дараа нь МХБНУ-ын Ерөнхийлөгч Тейн Сейн Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн зоог барьж, харилцан бэлэг дурсгалын зүйл солилцлоо. Хүндэтгэлийн зоогийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчид зориулсан хүндэтгэлийн урлагийн тоглолт болов.