Өнөөдөр болсон гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 71 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж, Монголбанк 65.4 сая ам.долларыг 1745 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдав. Юанийн дуудлага худалдаагаар банкуудаас 178.75 сая юань худалдан авах санал ирж, Монголбанк 178.75 сая юанийг 286.20 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдав.
2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр банкууд своп хэлцлээр ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад 60.9 сая ам.доллар нийлүүлэв.