logo
Сайн төсөл байвал тэрбум тэрбум төгрөгийн санхүүжилт бэлэн байна

Сайн төсөл байвал тэрбум тэрбум төгрөгийн санхүүжилт бэлэн байна

2013/11/19
Төсөл нь байвал төгрөг нь байна гэдэг нь эдийн засгийн хувьд сайн батлагдсан төсөл хийвэл энэ нь найдвартай мөнгө олно гэсэн санаа юм. Ихэнх төслүүд дутуу дулимаг хийгдсэн байдаг тул тэнцэлгүй буцаагддаг гэнэ. Гэр бүлийн бизнесээс эхлээд уул уурхай мэтийн том том төслүүд ч  нямбай, тооцоогоо нарийвчлан гаргасан бол үр дүнгээ өгч, мөнгө нь саадгүй орж ирнэ. Ер нь ямар төсөл яаж шалгарч мөнгө олдог бол гэдэг нь гол асуудал.

Зах зээл дөнгөж эхлэж байхад олон ХЭАА, ХХК байсан бөгөөд тэд хамтарсан бизнес эрхлэж өөрийн талын санхүүжилтээ олохоор маш олон төсөл бичиж байсан. Гэвч тэр үед төслүүдийг хялбар, үндэслэл муутай хийж байсан тул ихэнх нь мөнгө олох тал дээр амжилт олоогүй гэнэ. Тийм болоод л төсөлд зарцуулагдах мөнгө санхүү нь эргэж төрийн дансанд ордог. Зөюхөн энэ 2013 онд 800 тэрбум төгрөг төрийн дансанд буцсан.

Гэр бүлийн бизнес эрхлэгчид төсөл бичих ухагдхуун гэдэг сэдвээр хичээл заалгаад өөрсдөө төслөө зохиож, бүх тооцоогоо нарийн гаргаж, гэр бүлийн төсвөө тодотгож, нягталбал маш олон зүйлийг сурч болно. Гадаадын санхүүжилттэй төслүүд  хоёроос таван жилийн хугацаанд явагддаг. Яагаад вэ гэвэл, хөрөнгө оруулагч талаас маш нарийн, тодорхой шаардлага тавьдаг учраас манай талаас гаргадаг төслүүд нямбай, стандартын дагуу хийгдсэн байх ёстой. Ингээд өнөөгийн бүх бизнес, шинээр хийх ажил төсөлтэй холбогдож байгаа учир нэгэн зар хаа сайгүй түгж эхэллээ.  

    2013 оны 11-р сарын 23-ны 14 цагаас “Төсөл нь байвал төгрөг нь байна” нэртэй лекцийг доктор Гүррагчаагийн Жаргал Монголын хүүхдийн ордны их танхимд олон нийтэд ганцхан удаа унших гэж байна. Гүррагчаагийн Жаргал бол Удирдлагын академийн Төслийн багийн ахлагч, менежментийн тэнхмийн дэд профессор, доктор хүн.  
   
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш