logo
Прага хотод болсон аялагчдын фестивальд оролцов

Прага хотод болсон аялагчдын фестивальд оролцов

2013/11/20

БНЧУ-ын “Kolem Sveta” төрийн бус байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Kolem Sveta”  аялагчдын фестиваль энэ сарын 16-17-ны өдрүүдэд Прага хотноо болсон бөгөөд ЭСЯ-наас уг арга хэмжээнд холбогдох байгууллагуудтай хамтарч оролцов.

Энэ удаагийн фестивалд Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек Монголд “Тахь сэргээн нутагшуулах төсөл”-ийн хүрээнд хийгдсэн баримтат кино, зургийн үзэсгэлэн болон Монгол улсын талаарх мэдээллийг хүргэсэн юм. Фестивалын үеэр Чех улс дахь Монгол иргэдийн “Дүнжингарав” хамтлаг Монгол ардын, язгуур урлагийн тоглолт сонирхуулсан нь үзэгчдийн талархлыг ихэд хүлээлээ.

Энэхүү арга хэмжээнд 500 гаруй хүн оролцсон бөгөөд Монголын уламжлалт, соёлын чухал сурталчилгаа болов. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш