СБД-ийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн дунд зохиогдож буй “Авъяас-2013” наадам тав дахь өдрөө үргэлжилж шилдгүүдээ тодрууллаа. Дүүргийн Засаг даргын нэрэмжит энэхүү наадмын гала тоглолтод дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан болон Засаг даргын орлогч Л.Нармандах, Засаг даргын зөвлөх Р.Оргил, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн нар шилдэг сургууль цэцэрлэгүүдийн хүүхэд багачуудад баяр хүргэж гранпри шагналыг гардуулсан юм.
“Авъяас-2013” урлагийн их наадамд 4 дүгээр сургууль тэргүүн байр эзэлж цом, батламж 3 сая төгрөгөөр, 1 дүгээр сургууль дэд байр, МОХ сургууль удаах байрт орж харин тус наадмын цэцэрлэгийн ангилалд 68 дугаар цэцэрлэг тэргүүн байр эзэлж цом, батламж 3 сая төгрөгөөр, дэд байрт 160 дугаар цэцэрлэг, удаах байрт 135 дугаар цэцэрлэг тус тус шилдгээр шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.
Наадмын ерөнхий шүүгчээр МУГЖ бүжгийн багш, найруулагч Ч.Долгормаа, шүүгчээр МХО-ны багш СТА С.Ганчимэг, МУБИС-ийн докторант хөгжим судлаач М.Долгорсүрэн нар ажилласан байна.
Энэ жилийн наадмын онцлог нь сургууль цэцэрлэгүүд урьд жилүүдээс идэвхитэй хамрагдсан бөгөөд багш, эцэг эх, хүүхдүүд нэг баг болж авъяас билгээрээ өрсөлдсөн юм.
Шинэчлэлийн Засгийн газрын “Авъяас” хөтөлбөрийн хүрээнд сурагч, хүүхэд багачуудын авъяасыг хөгжүүлэх , дэмжин урамшуулах, багш, эцэг эхийн оролцоог сайжруулах, олон нийтэд түгээх зорилготой энэхүү наадам нь цаашид жил бүр уламжлал болон зохиогдох аж.