“Ардчилал, хүний эрхийн баярын өдрүүд”-ийг тохиолдуулан ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд явуулах “Ардчилал, шударга ёс - Миний орчинд” зохион бичлэгийн уралдааны болзол
Ардчилсан нам нь Монгол улсын язгуур эрх ашгийг дээдлэн, улс орны тусгаар тогтнол, бүрэн эрxт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэгжүүлэx, эрx зүйт төр, xууль ёс, xүний эрx, эрx чөлөө, шударга ёс, xувийн өмч, үндэсний xөгжлийг эрxэмлэж, Монгол xүний бүтээлч чадавxид тулгуурлан, нийгмийн дэвшлийг xангаx зорилго эрмэлзэл бүxий иргэн төвтэй чөлөөт ардчилсан үзэл баримтлал бүxий баруу төвийн улс төрийн нам билээ.
Монгол оронд Ардчилсан xөдөлгөөн үүссэний 24 жил, Ардчиллын төлөөx намууд нэгдэж Ардчилсан Нам байгуулагдсаны 13 жилийн ойг тоxиолдуулан “Ардчилал, шударга ёс - Миний орчинд” зохион бичлэгийн уралдааныг 2013 оны 11 сарын 15-наас 2013 оны 12 сарын 01-ний хооронд орон даяар зарлаж байна.
Уралдааны зорилго:
2012 онд болсон УИХ-ын сонгуульд Ардчилсан Нам гишүүд дэмжигчдийнхээ болон олон нийтийн санаа бодол, санал санаачлагад тулгуурлан, эдийн засгийн аюулгүй байдал, ардчилсан засгийн шударга тогтолцоог хангах чиглэлээр “Монгол хүн-2020” хөтөлбөрийг дэвшүүлэн оролцож ялалт байгуулсан билээ. Энэхүү ялалтын үр дүнд байгуулагдсан “Шинэчлэлийн Засгийн газар” өнгөрсөн жил гаруйн хугацаанд мөрийн хөтөлбөрийнхөө “Эрх чөлөөт Монгол хүн” хэсэгт заасан хууль, шүүх, эрх зүйн шинэтгэлийн өргөн цар хүрээтэй ажлуудыг эхлүүлээд байна. Ардчилсан нам Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний үзэл санаанд тулгуурласан нийгмийн хөгжилд Монголын ард түмнийг анх уриалан дуудсан улс төрийн хүчнүүдийн нэгдэл болохынхоо хувьд Эрх чөлөөт Монгол хүнийг эрх дархатны үгээр биш, эрх зүйт нийгмийн хууль дор тэгш эрхтэй амьдардаг Монгол хүн болгох зорилтын талаарх ирээдүйн сонгогчдынхоо санаа бодол төсөөллийг сонсох зорилгоор энэхүү уралдааныг зарлаж байна.
Хэн оролцож болох вэ:
ЕБС-ын ахлах ангийн сурагчид, түүнтэй нас дүйх Монгол улсын 15-17 насны бүх хүүхдүүд энэхүү уралдаанд оролцох боломжтой.
Уралдаанд ирүүлэх зохион бичлэгт тавигдах шаардлага:
Зохион бичлэг нь 350-500 үгэнд багтсан, ардчилал, шударга ёсыг хэрэгжүүлэх үйл явц өөрийнх нь аймаг, хот, сум, дүүрэг, сургууль, гэр орон, найз нөхдийнх нь орчинд хэрхэн явагдаж байгааг өөрийн үзэл бодол, ойлголт хандлагаар илэрхийлсэн, бодит баримт, жишээ үйл явдлын өрнөлөөр баяжуулан бичсэн байна. Зохион бичлэгээ ирүүлэхдээ зохион бичлэгийн ерөнхий стандартыг баримтлах ба сургуулийн, эсвэл гэрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаяг зэргийг тодорхой хавсаргасан байна.
Бүртгэх, шалгаруулах хугацаа:
Уралдаанд ирүүлэх зохион бичлэгүүдийг 2013 оны 12 сарын 01-ний 00 цаг хүртэл uraldaan@demparty.mn и-мэйл хаягаар хүлээн авна. Заасан хугацаа дуусмагц и-майл хаяг автоматаар хаагдах тул хожимдож ирүүлсэн зохион бичлэгийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу. Уралдаанд ирүүлсэн зохион бичлэгийг АН, Улс төрийн бодлогын академийн хамтарсан мэргэжлийн комисс 2013 оны 12 сарын 1-нээс эхлэн уншин шалгаруулж, 2013 оны 12 сарын 07-ны өдөр нийтэд зарлана.
Шагнал урамшуулал:
• I байр 1. Өргөмжлөл, 500 000 төгрөг
• II байр 2. Өргөмжлөл, 300 000 төгрөг
• III байр 4. Өргөмжлөл, 100 000 төгрөг
Шалгарсан зохион бичлэгүүдийг АН өөрийн цахим хуудаснаа нийтэлж, нийтийн хүртээл болгоно.
Үнэлэх шалгуур:
• Утга агуулга: Ардчилал, шударга ёсны талаарх төсөөлөл, өөрийн гэсэн ойлголтыг хэрхэн илэрхийлсэн байдал
• Шинэлэг санаа: Эрх зүйт нийгмийн чиглэлээрх шинэчлэлийн алхамууд нийгмийн анхан шатны суурь нэгж болох айл өрх, нийгмийн бүлгүүдийн хэмжээнд хэрхэн ойлгогдож, шийдэл нь ирээдүйн сонгогчдын бодол санаанд хэрхэн харагдаж байгааг жишээ баримттайгаар илэрхийлсэн байдал
• Найруулан бичлэг: Монгол хэлний найруулан бичлэгийн ур чадвар хэрхэн шингэсэн байдал
Нэмэлт мэдээллийг Ардчилсан намын 1206 утсаар, эсвэл www.demparty.mn цахим хуудасны “Зохион бичлэгийн уралдаан” гэсэн хуудаснаас хүлээн авна уу.
Та бүхэнд амжилт хүсье!
АРДЧИЛСАН НАМ
ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ КОМИСС
ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ КОМИСС