Хоёр улсын агаарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар Монголын Улсын Зам, Тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяагаар ахлуулсан төлөөлөгчид, Японы Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны Иргэний нисэхийн захиргааны Агаарын харилцааны албаны захирал Кобаяши Таро тэргүүтэй төлөөлөгчидтэй 2013 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-ний өдрүүдэд Токио хотноо уулзалт, хэлэлцээ хийв.
Хоёр орны Ерөнхий сайд энэ онд харилцан айлчилж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр (2013-2017)-ийг баталсан. Уг хөтөлбөрт хоёр орны Засгийн газар нь Улаанбаатар хотын шинэ олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалт, нисэх буудлын холбогдох байгууламжуудын үйл ажиллагаа, менежментийн чадавхийг дээшлүүлэхэд хамтран ажиллах, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх зэргээр Монгол, Японы агаарын харилцааны хүрээг өргөжүүлэн хөгжүүлж ажиллахаар тусгасны дагуу энэ удаагийн уулзалт хэлэлцээгээр агаарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын чанартай чухал асуудлуудыг Японы талтай хэлэлцлээ. 1993 оны Монгол, Япон хоёр улс хоорондын Агаарын харилцааны хэлэлцээр байгуулагдсанаас хойш Монголын талаас Япон улсруу хуваарьт нислэг гүйцэтгэж байгаа бөгөөд Япон улс нь Ази, Номхон далайн бүсийн орнуудруу зорчих гүүр болдог агаарын харилцааны хувьд чухал ач холбогдолтой орон билээ.
“Чингисхаан” олон улсын нисэх буудлаас Токио хотын Нарита нисэх буудал руу долоо хоногт Боинг-737 агаарын хөлгөөр 5 удаагийн нислэг үйлдэх боломжтой байсан бөгөөд энэ удаагийн хэлэлцээгээр Боинг-737, Боинг-767 маркийн агаарын хөлгөөр тус чиглэлд долоо хоногт 7 удаагийн нислэг үйлдэх боломжтой байхаар тохиролцов. Түүнчлэн 2016 онд Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад ороход нислэгийн урсгалыг нэмэгдүүлэх агаарын харилцааг либералчлах үүднээс хоёр орны хоорондын нислэгийн цэгийг нэмэгдүүлэх, аялалын дугаар хуваан эзэмших зохицуулалтыг харилцан хэрэгжүүлж эхлэхээр тус тус тохиров.