Налайх- Дөрөвдүгээр зөрлөг-Зуунмод чиглэлийн хатуу хучилттай 25 км авто замыг ашиглалтад хүлээн авах ёслол энэ сарын 21-нд Төв аймгийн Зуунмод хотноо боллоо.
Нээлтийн ёслолын арга хэмжээнд УИХ-ын дэд дарга М.Энхболд, Зам тээврийн яамны сайд А.Гансүх, ЗТЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Онон, Төв аймгийн Засаг даргын орлогч н.Мөнхбаатар нарын албаны хүмүүс оролцлоо.
Төв аймгийг Улсын нийслэлтэй холбож буй хоёр дахь авто зам нь 13,1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд уг замын БНХАУ-ын Барилга хот байгуулалтын гуравдугаар барилга байгууламж компани богино хугацаанд барьж ашиглалтад өгч байгаа аж. Улаанбаатар хотын авто замын ачааллыг сааруулах, Ази-Европийг холбосон ОУ-ын хэмжээний авто замтай шууд холбогдож байгаа гэдэг утгаараа энэ зам ач холбогдол өндөртэй зам боллоо гэж нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн очсон зочид төлөөлөгчид үнэлж байлаа.
Нээлтийн ёслолын үеэр Зам, тээврийн сайд А.Гансүхээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Уг авто зам нь хэр ач холбогдолтой авто зам бэ?
-Эдийн засгийн болон нийгмийн их олон талын ач холбогдолтой зам. Жишээ нь, Төв аймаг Улаанбаатар хоттой хоёр дахь хатуу хучилттай авто замаар холбогдож байна. Ингэснээр хурдан шуурхай аюулгүй зорчих боломж үүсч байгаа юм. Дээр нь, Улаанбаатар хотоор дайрахгүй Налайхын замтай холбогдоод шууд урагшаа явах боломжтой боллоо. Түгжрэлгүй, сааталгүй явах боломж үүсч байна гэсэн үг. Дээр нь цаг хожно зам дагасан үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд бий болно. Энэ утгаараа эдийн засгийн болон нийгмийн өндөр ач холбогдолтой.
-Улсын хэмжээнд энэ жил нийтдээ хичнээн км авто замыг ашиглалтад хүлээн авсан бэ? Хэдий хэр хэмжээний хөрөнгө зарцуулав?
-1824 км авто зам хүлээж авсан, 660 орчим тэрбум төгрөг зарцуулсан.
-Ирэх жил хичнээн км зам барих бол?
-1700 орчим авто зам барих төлөвлөгөө байна.