logo
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2013/11/24

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. 

·        “Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, түүний хавсралт “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

·          Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн сарын 28-31-нд БНАСАУ-д төрийн айлчлал хийсэн. Энэ айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.

·       Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хоорндын хэлэлцээрийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш