Хилийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас морьтой гурван хүн хил зөрчиж орж иржээ.Тэдний мөрөөр хилчид эрлийн ажиллагаа зохион байгуулж, улсын хилээс дотогш нэлээд гүн нэвтэрсэн байхад нь олж саатууллаа. Хил зөрчсөн гурван хүний нэг болох Айсович гэх залуу нөгөө хоёроо толгойлон дагуулж ирсэн байж болзошгүй гэх мэдээллийг хууль хяналтын байгууллагын эх сурвалж өгөв. Тэд ОХУ-ын Тува улсын Мугур Аксы тосгоны иргэд бөгөөд мал хулгайлах зорилгоор манай улсын хилийг зөрчсөн гэдгээ хүлээсэн байна.
Айсович өмнө нь малын хулгайн хэргээр 2010 онд Увс аймгийн Сум дундын шүүхээс ял шийтгүүлсэн ч тэр үед насанд хүрээгүй, 16 настай байсан учраас биеэр эдлэх ялыг нь хоёр жилээр хойшлуулсан юм байна. Айсовичийг дагуулан мал хулгайлж байгаад баригдсан Тувагийн иргэн нь өдгөө ШШГЕГ-ын харьяа Ховд аймаг дахь хорих ангид ял эдэлж буй гэнэ.