Өөрийн авъяас чадвараараа монгол түмэндээ үнэлэгдэж үндэсний их баяр наадмыг олон жил найруулан ажилласан эрхэм найруулагч МУУГЗ Ч.Ганхуяг нь Солонгос улсад зүрхний мэс засалд яаралтай орох болсон тул түүнийг хайрлаж хүндэтгэдэг, хамтран ажилладаг үе үеийн эрхэм уран бүтээлчид ийнхүү сэтгэлийн дэм хайрлаж нэгдэн тоглохоор болжээ.
Ингээд эрхэм уран бүтээлчдээ эрүүл энхийг хүсэн ерөөж, их урлагийн харгуй зам нь дардан байх борлтугай хэмээгээд "Монгол бөхийн өргөө"-нд 11 сарын 27-ны өдөр 19 цагаас ганцхан удаа тоглогдох бүх оддын нэгдсэн "Баярлалаа" тоглолтонд нь эрхэм үзэгч та бүхнийг хүрэлцэн ирж сэтгэлийн дэм хайрлахыг хүсэж байна.