logo
Жон Кеннеди өөд болсноос хойш хагас 100 жил өнгөрчээ

Жон Кеннеди өөд болсноос хойш хагас 100 жил өнгөрчээ

2013/11/25
АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннеди алагдсанаас хойш яг 50 жил өнгөрчээ. Түүний дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Техас мужийн Даллас хотод албан ёсны арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна. Ерөнхийлөгч Барак Обама “Кеннеди Америкийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн. Тэрээр улсаа хөгжил рүү хөтөлсөн хүн яах аргагүй мөн. Карибын хямрал, хар арьстнуудын эрх тэгш байдлын төлөө дорвитой алхмуудыг хийсэн нь түүнийг ард түмний хүн гэдгийн тод жишээ” гэж мэдэгдсэн байна. 3 жил орчим ерөнхийлөгчөөр ажилласан Кеннеди Америкийн хамгийн нэр хүндтэй ерөнхийлөгчдийн тоонд зүй ёсоор багтдаг юм. 46 –хан насандаа цаг бусаар хорвоог орхисон түүний Карибын Хямралын үеэр баримталсан бодлого, сар луу хүн илгээх алсын хараа зэрэг нь Америкчуудын хүндэтгэлийг хүлээжээ.
Алуурчныг хөнөөсөн...
Кеннеди ерөнхийлөгчийн кампанит ажлынхаа хүрээнд улс орон даяар уулзалт хийн явж байхдаа буюу 1963 оны 11 дүгээр сарын 22- нд Техасын Даллас хотод Ли Освальд гэгчид буудуулан амиа алдсан билээ. Ли Освальд тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байсан бөгөөд ЗХУ-д хэсэг хугацаагаар амьдарч байгаад АНУ-д эргэж ирээд байжээ. Тэрээр Шинэ Орлеансын мафийн бүлэгтэй нягт холбоотой нэгэн байв. Ли баривчлагдсанаасаа хоёр хоногийн дараа цагдаагийн хэсэгт Далласын оршин суугч Жек Рубид буудуулан амиа алдсан түүхтэй.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш