logo
Бүргэд

Бүргэд "хөнөөсөн" Duke Energy компанид 1 сая ам.долларын торгууль оноов

2013/11/25
АНУ-ын нөхөн сэргээгдэх эрчим хүчний томоохон компани болох "Duke Energy Renewables" 1 сая ам.долларын торгуулийг байгаль хамгаалах байгууллагуудад төлөхөөр боллоо. Учир нь тус компани Вайомин муж дахь салхин сэнсний паркт нь сүүлийн 3 жилийн хугацаанд 14 бүргэд шувуу үхсэн хэрэгт буруугаа хүлээсэн байна. Энэ нь ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа салхин эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийг ийм үндэслэлээр буруутгаж торгууль оноосон анхны тохиолдол боллоо гэж Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлэв.

Ангаа хайж буй бүргэдүүд салхин сэнсэнд цохигдох нь элбэг байдаг бөгөөд хурдтай эргэж буй сэнсний нөлөөгөөр үүссэн агаарын хуйлрал ойртож ирсэн шувууг татдаг ажээ. Энэ жил Америкийн биологчдын явуулсан судалгааны дүнгээс үзэхэд 2008 оноос хойш тус улсын 10 мужид салхин сэнсний паркт нийтдээ 67 бүргэд шувуу үхсэн байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш