logo
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочиллоо

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочиллоо

2013/11/26

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Сингапур Улсын /БНСУ/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр зочиллоо. БНСУ-ын Цэцэрлэгт хүрээлэн, амралтын бүсийн газрын дэд дарга Леон Чи Чиу, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Нигель Паул Тейлор нар Ерөнхийлөгчийг угтаж, хүрээлэнтэй танилцуулав.

БНСУ-ыг үндэслэгч Стамфорд Раффлс анх 1822 онд ургамал судлалын чиглэлээр ботаникийн цэцэрлэг байгуулсан нь тус байгууламжийн үндэс суурь нь болжээ. Нийт 128 га талбайг эзлэх уг “амьд” музей нь нийт 60 мянга гаруй цахирмаа цэцэг, 3000 гаруй зүйлийн ургамалтай юм. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь өнөөдөр олон нийтийн очих дуртай амралтын бүс болон хувирчээ.

БНСУ-д албан ёсны айлчлалаар ирсэн гадаадын төр засгийн тэргүүнүүд цэцэрлэгт хүрээлэнд Сингапурын бэлгэдэл болсон цахирмаа цэцэг тарьдаг уламжлалтай. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цахирмаа цэцэг тарьж, хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш