logo
Хятад улс сарлуу автомат төхөөрөмж илгээнэ

Хятад улс сарлуу автомат төхөөрөмж илгээнэ

2013/11/27

Хятадын албаны хүмүүс ирэх 12-р сарын эхээр сар луу анхны автомат төхөөрөмжөө илгээхээр төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдлээ. Ардын аман зохиолд гардаг "Юту" буюу "Сарны Туулай" хэмээх нэрээр нэрлэгдсэн энэ төхөөрөмжийг яг хэзээ хөөргөх нь тодорхойгүй байна. Гэхдээ бүх зүйл төлөвлөсний дагуу хэрэгжвэл төхөөрөмж 12-р сарын дунд хавьд сарны гадарга дээр газардах гэнэ.

Сүүлийн жилүүдэд урд хөрш сансрын хөтөлбөртөө дорвитой ахиц дэвшлүүдийг гаргаад байгааг ажиглагчид онцолж байна. Тухайлбал өнгөрсөн 6-р сард Хятадын 3 сансрын нисгэгч тойрог замд 15 хоног ажилласан бөгөөд сансрын хөлгөө задгай сансар дахь туршилтын лаборатортой холбосон юм.

Харин 2007 онд тус улсын сансрын агентлаг нисгэгчгүй хөлгөө сарны тойрог зам руу илгээжээ. Сансарт 16 сар ажиллагаатай байсан тус хөлгийг эцэст нь сарны гадарга руу зориуд унагасан аж. Хятад улс 2003 онд хамгийн анх удаа сансрын нисгэгчээ сансарт илгээж байжээ. Өөрөөр хэлбэл ОХУ, АНУ –ын дараа бие даан сансарт хүнээ хөөргөсөн  3 дахь улс болсон юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш