Тууз хайчилдаггүй салбарт юу бүтээв?
Тууз хайчилж зурагтаар гарах дуртай дарга нь олдож, хайч нь цөөдөөд, нэг түшмэл дунд, долоовор хуруугаа гарын доорх материал болгон ашиглаж, ёслолын даавуу исгэх дүр үзүүлсэн тохиолдол Чингэлтэй дүүрэгт гарч билээ. Ажлаасаа шоу нь ихдэхээр шог үзэгдэл болчихдогийн нэг л жишээ энэ юм.
Тууз хайчилж, нээлт хийж, шав тавьж, хадаг цай газарт булж, лам залсан нь зарим талаар хожиж, өмнөх ажлаа үг дуу цөөтэй амжуулсан нь хохирдог ч тал бий. Энэ жил шинэ сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заал, өргөтгөл, лаборатори урьд хождоос илүү олноор үүд хаалгаа нээсэн ч тууз хайчилж, ТВ-ээр гарсан нь цөөн байсан учраас бага тоогоор барьсан мэт ойлголт их байна. Л.Гантөмөр сайд хүүхдүүд шинэ сургууль, цэцэрлэгтээ явж, шинэ дотуур байрандаа амьдарч, шинэ зааландаа тоглож, багш нар шинэ байрандаа хичээлээ заах нь чухал болохоос биш шоудахгүй шүү гэж анхааруулжээ.
Өнөөдрийн байдлаар 2013 онд боловсрол, шинжлэх ухааны салбарт 65 шинэ барилга объект хүлээн авсан байна. Үүнээс цэцэрлэг 24, Ерөнхий боловсролын сургууль 18, дотуур байр 5, спорт заал 5, бусад нь дээд сургуулийн өргөтгөл, алдарт Мянган оюутны байр, лаборатори, шинжлэх ухааны зориулалттай барилга юм. Ондоо багтааж ахиж 25 орчмыг хүлээн авах төлөвтэй, жилийн дүнгээрээ 100 шахсан объект үүд хаалгаа нээнэ. Сүүлийн таван жилд 2011 онд хамгийн олон буюу 68 барилга хүлээн авч байснаас даруй 30 хувиар илүү дүн гарч байгаа юм.
Бөхчулууны Олонбаяр. МУБИС-ийн Багшийн сургуулийг 2012 онд төгссөн. Багануур дүүргийн Хүүхдийн төвд арга зүйчээр ажиллаж байв. Сонгинохайрханаас Багануурт байдаг ажилдаа очих гэж холын аялалд гардаг байсан энэ залуу багш амьдардаг хороонд нь хаалгаа нээсэн шинэ сургуульд багшлах боллоо. Гэртээ ойрхон, мэргэжлээрээ, шинэ сургуульд ажилд орсондоо Б.Олонбаяр олон баяртай байна.

Нэг жилд 90 гаруй барилга байшин үүд хаалгаа нээж буйгаараа цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаас хойших дээд амжилт болж байна. Дээрээс зааварласан конспектийн дагуу хичээлээ заах биш, багш нар сурагч нэг бүрийн авъяас чадварыг нээн хөгжүүлэхээр тулж ажиллах, хүүхэд бүхний хурууны хээ нь хэзээ ч давтагдаггүй агуу их ертөнц гэдгийг хүлээн зөвшөөрч, чаддаг сонирхдог зүйлийг нь олж харан тэтгэж дэмжих, цээжлүүлж тогтоолгох бус хамтран ажиллаж өөрөө бодож дүгнэдэг, тэр хэрээрээ хувь заяагаа бүтээдэг байх гар нь нь ганзаганд хүрэх суурийг тавих чанарын шинэчлэл орчин нөхцөл нь үгүй бол сайхан яриа л болно.
Цогны Баясгалан. 44 настай. Толгойтод гэртэй Ц.Баясгалан Хархорин захад цайны газарт ажилладаг байсан юм. Зургаан жил ажилгүй байгаад гэртээ ойрхон 122 дугаар шинэ сургуульд ажиллаж эхэлсэн. Шинэ ажил, шинэ сургууль, шинэ хамт олон Ц.Баясгалангийн баясгалан.
Л.Уранчимэг. Хоёр хүүхдээ Сонгинохайрханы Тахилтаас Амгалан руу сургуульд нь хүргэж өгчихөөд ажилдаа явдаг, ихэвчлэн хоцорч, цалингаа хасуулдаг өдөр бүрийн хэмнэл нь өөрчлөгджээ. Ажилдаа очих, гэртээ харих зам л хүний аз жаргалын зам билээ.
Тууз хайчилсан дарга нар биш гэрээсээ ойрхон, бүх юм нь шинэ сургуульд орсон сурагч, хүүхдээ хүргэж өгөх гэж цаг, бензинээ гарздахаа больсон аав ээж, шинэ ажилд орсон үйлчлэгч, багшийн өдөр бүрийн амьдралд нь гарсан өөрчлөлтийн талаарх хүнд сурталгүй, чин сэтгэлийн үг л илүү үнэн бодитой. Үр шимийг нь хүртсэн хүмүүсээс өөрсдөөс нь асуух нь илүү чухал. Тууз хайчилчихаад явчих дарга, нээлтээ өнгөрүүлчихээд буцах түшмэл зурагтаар залхмаар их гардаг билээ.
Д.Дамдиндорж. Шинэ сургуулийн 5 дугаар ангийн сурагч. Дамька автобус дамжин сургуульдаа явж, хоцордог хүүхэд байсан юм. Цонх нь, шал нь, самбар, ширээ нь, сандал нь, бүх юм нь шинэ сургуульдаа тэр хоцрох нь битгий хэл салааны даргын хувиар ирц бүртэгдэг болсон.
Шинэ сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заал хамгийн олноор ашиглалтанд орсон жил боловч алтан гахайн жилтнүүдийн тоо, 6 настайгаас эхлэн суралцах 12 жилийн тогтолцоо, хүн амын өсөлт, хөдөөгөөс хот руу чиглэсэн их нүүдэл суудал, хуучирч хасагдах барилга объект, улсын төсвийн хүчин чадал зэрэг учир шалтгааны улмаас бариад л байх тусам дутаад л байх явдал нэмэгдсээр байгаа гинжин хэлхээ хэвээр байгаа юм.
Социализмын 70 жилд уртаашаа өргөөшөө 1100 орчим сургууль, цэцэрлэг барьсан бол өнөөдөр, ойрын дөрвөн жилд ахиад ийм тооны барилга байшин хэрэгтэй байна. Өмнөх түүхийнхээ туршид барьсанаа хоёроор үржүүлэх гэрийн даалгавар ах эгч, аав ээжид нь оногджээ. Монголын үрс маш олширч, сурагч болох нас нь 2-оор багасч, суралцах жил нь 2-оор нэмэгдээд байна. Нийслэлд ялангуяа 200 мянган айл өрхтэй хотын захын гэр хороололд эмнэлэг, сургууль, театр, заал бүгд дутагддаг.
Боловсрол, шинжлэх ухааны яам зураг төсөв зохиодоггүй боловч өртөг нь нэмэгдсэн, он дамжсан нэг биш барилга объектыг царцаасан билээ. Улсын төсөв гэсэн ганцхан эх үүсвэрээр сургууль, цэцэрлэг барьсаар байгаа ч хангамж нийлүүлэлт нь бодит хэрэгцээнээсээ улам дутсаар байдаг гинжин хэлхээг хэрхэн таслах вэ? Улаанбаатарт төрийн өмчийн 200 орчим сургууль байгаагаас 19 нь гурван ээлжтэй, үлдсэн нь бүгд 2 ээлжтэй.
Хэрэгцээ нь нэмэгдэж хуримтлагдсаар, хойноос нь хөөцөлдөж гал унтраасаар явж ирсэн, хэзээ ч эрэлтээ гүйцэхгүй удаан хэмнэлээр, улсын төсвийн мөнгөөр барьсаар байвч байдлыг бүрэн засч залруулж чадахгүй нь тодорхой боллоо. Концессийн гэрээгээр буюу мөнгөө өөрөө гаргаж бариад, дараа нь эргүүлж авах чадалтай гадаад дотоодын компаниудыг урих, Хүүхэд харах үйлчилгээг хуульчлан зөвшөөрч, байгууллагынхаа дэргэд, байр гэртээ багш нар ажилтай болж, хамт ажиллагсад, хөрш саахалтынхаа багачуудыг хүмүүжүүлэх гэх мэт том жижиг олон ажил, санал санаачилга нийлж, тарган манжинг бүгдээрээ татаж байж үр хүүхдийнхээ сурах орд өргөөг хэрэгцээгээр нь бүтээн босгож чадна. Монголын үрс маш олон болсоор…