Энэ сарын эхээр Хятадын Хунань мужид нэгэн эр iPhone утас хулгайлсныхаа дараа эзнийг нь "өрөвдөж", утсан дээр байсан бүх утасны дугааруудыг цаасан хуулж бичээд эзэн рүү нь илгээсэн байна. Энэ талаар төрийн Синьхуа агентлаг даваа гарагт мэдээлжээ. Халаасны хулгайч Зоу Бин гэгчтэй таксинд хамт суух үеэрээ утсыг нь "өөрийн болгосон" гэнэ. Зоу утсан дээрээ бараг мянган хүний дугаарыг тэмдэглэсэн байсан бөгөөд түүнийгээ давхар хадгалаагүй байсан аж.
Тэрээр "Чамайг миний хажууд суусан залуу гэдгийг би мэдэж байна. Би чамайг олж чадна гэдгээ хэлчихье. Хэрэв чи ухаантай л юм бол доорх хаягаар миний утсыг буцаагаад илгээ" хэмээн хулгайч руу мессеж бичжээ. Үүнээс хэдэн өдрийн дараа тэрээр сим карт болон утасны дугааруудыг нь бүгдийг нь нямбайлан хуулж бичсэн 11 хуудас цаас бүхий илгээмжийг хүлээж аваад мэл гайхсан гэж Синьхуа мэдээллээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/