"Тавантолгойн цахилгаан станц" төслийг хэрэгжүүлэх ажлыг хүрээнд шаардагдаж байгаа тусгай зөвшөөрлийг олгох эсэх асуудлаар Эрчим хүчний зохицуулах хорооныхон хуралдлаа. Уг хурлаар төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа тусгай зөвшөөрлүүдийг олгох шийдвэр гаргалаа.
Хуралд төслийн удирдагч М.Энхсайхан оролцож, Тавантолгой цахилгаан станцийн ажлын явцийн талаар танилцууллаа. Төслийг яаравчлахийн тулд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлыг бодлогоор дэмжих үүднээс Тавантолгой цахилгаан станцийн төсөлд шаардлагатай байгаа тусгай зөвшөөрлүүдийг олгох ёстой гэдэг дээр зохицуулах хорооныхон санал нэгджээ. Тусгай зөвшөөрлүүдийг олгосноор Тавантолгой цахилгаан станц барих төсөл нэг алхамаар урагшиллаа.