Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар Япон Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Масанори Нишигийн урилгаар 2013 оны 11 дүгээр сарын 25-28-ний өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын эхний өдөр Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар Япон Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Масанори Нишитэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Албан ёсны хэлэлцээний үеэр хоёр тал дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдал, хоёр орны харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, түүний цаашдын төлөвийн талаар харилцан санал бодлоо солилцон, байр сууриа илэрхийлэв.
Хоёр тал батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлж, цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа цэргийн инженер, цэргийн эмнэлгийн чиглэлээр гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохиролцоонд хүрснээс гадна энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийг бүс нутгийн энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дэд бүтцэд хамруулан хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, Монгол Улсад жил бүр зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт дадлагад Японы Өөрийгөө хамгаалах хүчний оролцоог нэмэгдүүлэх, цэргийн мэргэжлийн боловсон хүчин сургах, Батлан хамгаалах их сургуулиудын хооронд харилцаа тогтоон эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах зэргээр цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.
Мөн өдөр Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Нэгдсэн штабын дарга генерал Ивасаки Шигэрү болон Хуурай замын цэргийн штабын дарга генерал Ивата Киёфуми нартай уулзаж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцлоо.
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчид албан ёсны айлчлалын хүрээнд Японы Өөрийгөө хамгаалах хүчний цэргийн төв эмнэлэг, Нэгдсэн штабын сургуульд тус тус зочлохоос гадна Японы Батлан хамгаалахын судалгааны хүрээлэнд Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын талаар лекц уншина.