Саяхан болж өнгөрсөн Шинжлэх ухааны ажилтнуудын баярын өдрөөр шинжлэх ухааны салбарт мэдлэг чадвараараа тэргүүлсэн залуу эрдэмтэн, судлаачдад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр сайдын нэрэмжит шагналыг гардууллаа.
Энэ жил 500 гаруй залуу эрдэмтэн бүтээлээ ирүүлснээс 12 нь сайдын нэрэмжит докторын дараах судалгааны инновацийн тэтгэлэг авах болзлыг хангажээ. БШУ-ны сайдын нэрэмжит шагналыг Биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Ч.Батцэцэгийн “Монгол тэмээний популяцийн молекул генетикийн судалгаа” сэдэвт бүтээл болон ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүннү археологийн судалгааны секторын ЭШ-ний ажилтан Л.Ишцэрэнгийн “Хүннүгийн төмөр боловсруулалтын зарим асуудалд” зэрэг 12 бүтээлийн эзэд гардлаа.