logo
МАН-ын удирдлагууд завханчуудтай уулзав

МАН-ын удирдлагууд завханчуудтай уулзав

2013/11/29

МАН-ын 27 дугаар их хурлын шийдвэрийг сурталчлах аяны хүрээнд тус намын удирдлагууд орон нутагт ажиллаж байна. 27 дугаар их хурлын шийдвэрийг сурталчлах ажлын хэсэг баруун таван аймагт энэ өдрүүдэд ажиллах юм. 

Тодруулбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат болон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ч.Хү­­рэлбаатар, А.Тлейхан бо­лон МАН-ын намын байгуулалт стра­теги төлөвлөлтийн газрын да­р­­га А.Ариунзаяа нарын бү­рэл­дэхүүнтэй ажлын хэсэг өчиг­­дөр  Завхан аймагт ажил­лалаа. 

Ажлын хэсэг Завхан аймагт хүрэлцэн ирэнгүүтээ төвийн бо­лон орон нутгийн хэвлэл мэ­­дээллийхэнтэй уулзсан юм.  Уулзалтын үеэр намын Ерөн­­­хий нарийн бичгийн дар­га Ж.Мөнхбат “МАН Их ху­рал эв нэгдэл шинэчлэлийн уриан дор болж өнгөрсөн. Өнөө­­дөр энэ дагуу улс төр, эдийн засгийн нөхцөл бай­дал, 2014 оны улсын төсөв бат­­лагд­сан­тай холбогдуулан на­мын удирдлагууд орон ну­тагт ажил­лаж байна. 

УИХ бо­лон орон нутгийн сонгууль, Ерөн­хий­лөгчийн сонгуульд  МАН ялагдал хүлээсэн. Үүний да­раа­гаас нам дотор шинэч­лэ­лийн давалгаа өрнөсөн. Энэ ч утгаараа 27 дугаар их ху­рал шинэчлэлийн их хурал бол­сон. Гурван чухал асуудлыг шийд­вэр­лэсэн. Энэ хүрээндээ орон нутгийн иргэд, намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж байна” хэмээсэн юм. 

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “2013  оны төсөв батлагдахад Завхан аймагт суусан олон хөрөнгө оруулалт батлагдаагүй. Харин 2014 оны төсөвт МАН бодлоготойгоор ажлын хэсэг гаргаж ажиллалаа. Энэ жилийн хувьд аймгийн төсөвт хөрөнгө оруулалтын хэмжээг 60 орчим тэрбум төгрөгөөр батлууллаа. 

Харамсалтай нь  энэ онд суусан байсан хөрөнгө оруулалт 70 хувиар тасарсан.  Завхан айм­гаас улсын төсөвт суусан за­рим барилгуудыг аудитын шал­галтаар оруулахаар болсон. Тий­мээс ирэх жилийн төсөвт тэг үнэлгээтэй суусан байгаа. Ер нь АН хуулийн засаглал бий болгохоор ярьж байгаа ч ардчиллын үнэт зүйлээс ухарч байна. 

Тухайлбал, АН-ын гишүүн гурван байнгын хороонд харьяа­лагд­даг бол МАН-ын ги­шүүд нэг л байнгын хороонд харьяалагдаж байна” гэдгийг хэлж байлаа. 

Дээрх ажлын хэсэг Ши­нэч­лэлийн Засгийн газраас хэ­рэг­жүүлж буй ажил орон ну­тагт хэр­хэн хэрэгжиж бай­гаатай та­нилцсан юм. Үүнээс гад­на иргэдийн саналыг сонслоо. 

Ир­гэдийн хувьд гол шүүмжилж бай­сан зүйл нь аймгийн Засаг дар­га МАН-ын хүн болохоор да­рамт шахалт их байна гэдгийг хэлж байлаа. Ийнхүү Улиастай хо­тод ажилласан баг өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллана.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш