Хангайн бүс хариуцсан нарийн бичгийн дарга О.Содбилэг өчигдөр Орхон аймагт ажиллалаа. Тэрбээр, өнгөрсөн сонгуулиар Орхон аймгаас сонгогдсон бөгөөд намынхаа 27 дугаар Их хурлын шийдвэрийг сурталчлах ажлынхаа хүрээнд ийн сонгогдсон тойрогтоо ажилласан юм.
Гишүүнтэй хамт МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл нар хамт ажиллаж байгаа бөгөөд Булган, Хөвсгөл, Эрдэнэт гэсэн маршрутаар ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж байгаа билээ.
УИХ-ын гишүүн О.Содбилэг өглөө эртлэн аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн эмч ажилчидтай уулзсан бөгөөд энэ уулзалт намын уулзалт биш тойргийнхоо бүх иргэдэд хүрч ажиллах, ирэх оны төсөвт Орхон аймагт хэчнээн төсөл арга хэмжээг тусгасан, 2014 оны төсөв ямархуу төсөв болсон, бэрхшээлтэй асуудал юу байсан талаар танилцуулна хэмээлээ.
Мөн Д.Сарангэрэл, О.Содбилэг нарын хувьд УИХ дахь НББСШУ-ны байнгын хороонд харьяалагддаг учраас Эрүүл мэндийн даатгал болон эмч эмнэлгийн ажилтнуудын цалин тэтгэвэр тэтгэмж, бусад нийгмийн асуудлаар тойргийнхоо эмч эмнэлгийн ажилтнуудын саналыг сонсч, тэдэнд тулгамдаад байгаа асуудлыг хөндөж ярихыг хүсч байна гэв.
Тэрбээр, “Эрүүл мэнд, нийгмийн асуудалд Засгийн газар анхаарч ажиллахгүй байна. Сурагчдын форм, хөшөө дурсгал нүүлгэх ажил хийж байна. Бидэнд хийх ажил их байна. Та бүхэнд юу тулгамдаж байгааг ний нуулгүй яриарай” хэмээлээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл өөрийгөө товчхон танилцуулаад эрүүл мэндийн салбар, цаашлаад эмэгтэй гишүүд ямар хуулийн төслүүдэд хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө. Эмэгтэй гишүүдийн санаачилсан нэг том хуулийн төсөл бол Тамхины хяналтын тухай хууль.
Энэ хуулийн хэрэгжилт хөдөө орон нутагт сайн байгаа ч нэр бүхий гишүүд хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар явж байгаа энэ нь зөв үү гэдэгт саналаа өгөөрэй гэв. Мөн 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн нийгмийн баталгааг хангах, тэдний ажиллах орчныг бүрдүүлэх хуулийн төсөл санаачилбал хэр дэмжих талаар сонирхлоо.
Гурав дахь гол асуудал бол Архины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд орон нутгийн иргэдийн санал чухал байгааг дуулгалаа. Эмч эмнэлгийн ажилтнууд гишүүдийн үгийг дуулсны дараа Эрүүл мэндийн даатгалын тухай хууль учир дутагдалтай байгааг шүүмжиллээ.
Эрүүл мэндийн даатгал хэтэрхий хуучны, бараг л дэлхийн гуравдугаар дайны үед мөрдөгдөж байсан хуучирсан хэв маяг учраас энэ хуулийг хөрсөнд нь буулгах хэрэгтэй гэв. Мөн өрхийн эмнэлгийн асуудлыг хөндөж байв. Өрхийн эмнэлгүүд хоршоолол маягаар ажилладаг ч төрийн мэдэлд байдаг аж. Гэтэл өрхийн эмнэлгийн төсөв үнэхээр хэцүү хэмээлээ. Тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ачаалал нэмэгджээ.
Бусад аймгуудтай харьцуулахад хамгийн өндөр тоо гарсан байна. Гэтэл санхүүжилт нь үнэхээр муу байгааг сонгогдсон тойргийнхоо гишүүнд дуулгалаа. Нийгмийн эрүүл мэндийн санхүүжилтийг сайжруулах ёстой гэв. Шинэ тасаг, хүн хүч нэмэх гэсэн ч зай талбай хүрдэггүй. Хуучирсан барилгад ард түмнийг хүлээн авахад хэцүү байна гэв. Сонгууль болгон дээр ярьдаг ч 20 жил цалин нэмээгүй, хэлэлцэх асуудлынхаа хамгийн сүүлд оруулдаг, сайд томилсон ч “бэлгийн” журмаар асуудалд ханддаг, Эрүүл мэндийн яам үнэндээ ажиллаж чадахгүй байгаа гэх шүүмжлэлийг Орхон аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд дуулгалаа.
Орхон аймгийн эмнэлгийн өргөтгөл, 100 хүүхдийн эмнэлгийн мөнгө энэ жилийн төсөвт ч орж чадалгүй гацаад байгааг тойргийнхоо гишүүнд учирлав. Нүдний тасаг гэхэд хоёрхон ор тавьчихаад өвчтөнүүд хүлээн авч байгаа аж. Үйлчилгээ үзүүл, та нар тангараг өргөсөн гэж дайрдаг атлаа ажиллах орчноор хангаж өгөхгүй байгаа нь тэднийг туйлдуулж байгаа ажээ.
Гишүүдийн хувьд хатуу үгийг ч гэсэн өөрсдийнхөө ажилд тусгаж, цаашдаа сайжруулахын төлөө чадах ядахаараа зүтгэнэ хэмээгээд анхаарлын гадна үлдэж байгаа эрүүл мэндийн салбар, эмч эмнэлгийн ажилтнуудын цалин хангамжийн асуудлаар салбар хариуцсан сайдуудтай нь уулзаж ярилцах, мөн уулзалтын үеэр хөндөгдсөн бүх асуудлыг чуулган дээр хөндөнө гэдгээ хоёр гишүүн тэдэнд амласан юм.
О.Содбилэг гишүүн дараа нь аймгийнхаа Орхон аймгийн хоёрдугаар цэцэрлэгийн багш ажилчид, эцэг эхийн төлөөлөлтэй уулзаж, тэдний амьдралд тулгамдаж байгаа асуудлаар ярилцлаа. Тус аймгийн хувьд цэцэрлэгийн асуудал, тэнд ажиллаж байгаа багш ажилчдын нийгмийн асуудал нэн тулгамдсан асуудлын нэг болжээ. Тухайлбал, 800 хүүхдийн хүчин чадалтай хүүхдийн цэцэрлэг байгуулаад 1100 хүүхдийг СӨБ-ын мэдлэг олгож байгаа ч, аймгийн хүн амын өсөлт, төрөлт ихэссэн үед энэ цэцэрлэг нь хаанаа ч хүрэлцэхгүй, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу байгаа юм байна.
“Говил” багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хоёрдугаар цэцэрлэгийн багш н.Мэнд-Амар “Цалин дэндүү бага. Ачаалал маш их. Хүүхдийн тоо ихэссэн. Хүүхдийг сургахын тулд хамгийн эрт ирдэг, хамгийн сүүлд буцдаг. Ажилласан жилээсээ шалтгаалан 450 мянган төгрөг авдаг. Бидний ажиллах нөхцөл, ажлын ачааллыг харж үзээд цалин нэмэх асуудлыг төр засагт хүргэж өгөөч гэв. Мөн аймгийнхаа алслагдсан баг болох “Говил” багийн Засаг дарга н.Лхагвасүрэн “Манай багт 156 хүүхэд орох цэцэрлэг алга байна.
210 хүүхдийг нь “Говил” багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг хоёрдугаар цэцэрлэгт хүмүүжүүлдэг байна. Харин дээрх хамрагдахгүй байгаа 156 хүүхдийн 24 нь төв рүүгээ орж цэцэрлэгт явдаг. Хагас, бүтэн өнчин хүүхдүүд ч цэцэрлэгт хамрагдах боломж хомс байгаа” гэв. “Бүлгийн дүүргэлт хэмжээнээсээ хэтэрчихсэн байна. Бид хүүхдийнхээ хичээлд суухад нэг ангид суралцах ёстой хүүхдийн тоо хэтэрчихсэн байгаа нь харагддаг.
Цэцэрлэг хэрэгтэй байна, энэ газар. Хичээлд нь сууж байхдаа багш нарынхаа зовлонг сайн ойлгодог. Хэмжээнээс хэтэрсэн хүүхдүүдэд тэд хичээл зааж, өөрсдийн хэмжээнээс хэтэрсэн ачаалалал үүрч байгаа. Энэ бүхнийг төр засагт хүргэж хэлээч” хэмээн эцэг эхчүүдийн төлөөлөл тойргийнхоо гишүүдэд хэлж байсан юм. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “2014 оны төсөвт 122 сургууль, цэцэрлэг нэмж барих шаардлагатай байгаа гэсэн судалгааг оруулж, мөнгийг төсөвлөсөн. Гэхдээ яг одоо шийдэгдсэн мөнгө нь гэвэл 31 цэцэрлэгийнх байгаа.
Үлдсэн нь төсвийн тодотголын үед шийдэгдэнэ. Хөрөнгө оруулалт, болон барилгын хугацааг шалгасны дараагаар буюу ирэх оны эхээр төсөвт тодотгол хийгээд оруулах байх. Бид байнгын хороон дээр энэ асуудлыг ярина. “Говил” багийн нутагт 150-200 хүүхдийн цэцэрлэг барих асуудлыг төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр О.Содбилэг гишүүн бид хоёр хөндөж тавина. Цалин мөнгөний асуудлыг ч дахиж хөндөнө.
Албан ёсоор бичгээр өгч багш нарын амьдрал ахуйг сайжруулах талаар ажиллах болно. Бүгдийг нь би шийднэ, чадна гэж худлаа хэлэхгүй. Гэхдээ өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд эдгээр асуудлыг хөндөж тавих болно” гэсэн хариултыг тус цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг эхчүүдэд дуулгалаа. Тус аймгаас сонгогдсон О.Содбилэг гишүүн “Бид хүч хамтарч ажиллана. Намын Их хурал хуралдсаны дараа МАН-ын гишүүд бүсчилж ажиллахаар болсон.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн О.Содбилэг миний бие болон Д.Сарангэрэл, Л.Энх-Амгалан, Ё.Отгонбаяр нар хамтран Орхон аймагт, Хөвсгөл зэрэг бүсчилсэн аймгуудын хөгжилд хүч хамтарч ажиллах болно” хэмээгээд Орхон аймагт ирэх онд хийгдэх төсөл арга хэмжээ, 2014 оны төсөвт сууж чадаагүй хүндрэлтэй асуудал, хэрэгтэй, хэрэггүй зүйлд зарцуулаад байгаа бондын мөнгөний асуудлыг шүүмжилсэн юм.
Гишүүний уулзалт тус аймгийн гуравдугаар сургуулийн багш ажилчидтай уулзах уулзалтаар өрнөсөн бөгөөд мөн л багш ажилчдын цалин хангамж муу байгаа, сургуулийн өргөтгөлийн барилга барих асуудал чухал байгааг дуулгаж байлаа.
Орхон аймагт тойрон ажилласаны дараа О.Содбилэг гишүүн өөрийн бие төлөөлөгчийн газрыг аймгийн төвд нээснээ ард түмэндээ тайлагнаж, албан ёсоор нээлтээ хийлээ. Мөн үргэлжлүүлэн Орхон аймгийн Жаргалант сумын сургуулийн багш ажилчид, иргэдтэй уулзалт зохион байгуулсан юм. О.Содбилэг гишүүн тойрогтоо ирж ажиллаж байгааг иргэд нь тун их хүлээсэн нь илт.
Орсон газрын иргэд, хөдөлмөрчид гишүүнээ мөд явуулахыг хүсэхгүй өөрсдийн амьдралд нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудлаар ярьсаар төлөвлөсөн хугацаанаас нэлээд хоцорч байсан ч иргэд нь бүтэн өдрийн турш гишүүнтэйгээ болон бүсчилсэн хөгжилд анхаарал хандуулж яваа Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл нарт тулгамдаж байгаа асуудлаа нэг бүрчлэн тайлагнаж үдшийн 21.00 цаг хүртэл хуралдсан юм. Уулзалт өнөөдөр Хөвсгөл аймагт үргэлжилснээр дуусна.
Б.Өнөртогтох