logo
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хуулийн төсөл өргөн барилаа

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хуулийн төсөл өргөн барилаа

2013/11/30
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн төслийг дахин боловсруулснаа УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр / 2013.11.29 / өргөн барилаа.

  Дээрх төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналыг нарийвчлан судалж, дахин боловсруулах шаардлагатай гэж үзэн Засгийн газраас буцаан татсан юм.

  “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн төслийг “хуулийн төсөл”, “Улсын Их Хурлын тогтоол”-ын төсөл гэсэн хоёр үндсэн хэсэгтэйгээр, Монгол Улсын ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газраас санаачлан боловсруулах гэсэн гурван хэсэгт ангилан боловсруулсан бөгөөд Засгийн газраас санаачлан боловсруулах хууль, УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын гишүүдийн эрхлэх асуудлын хүрээгээр 19 чиглэлд ангилж, хууль болон УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага, өргөн мэдүүлэх хугацаа, хяналт тавих байнгын хороо зэргийг тодорхой тусгасан талаар төсөл санаачлагч хэллээ.

Мөн УИХ-ын гишүүдээс гаргасан буюу холбогдох байнгын хороо нь дэмжсэн Үндсэн чиглэлийн төслийн талаарх 16 санал, төсөлд шинээр нэмж тусгах 41 хууль, 18 тогтоолын төслийн саналыг судлан үзэж, төсөлд өөрчлөлт оруулсныг дурдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш