Шинэчлэлийн Засгийн газрын “11 11 төв” -д өнгөрсөн долоо хоногт 820 иргэн холбогдож санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл ирүүлжээ.
Арьс ширний урамшууллын мөнгийг хэзээ олгох вэ? гэсэн Хөвсгөл аймгийн иргэн Н.Өнөрийн асуултад: Таван хошуу малын арьс ширийг дотооддоо боловсруулах зорилт тавин, үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг 2013 оны 9 дүгээр сарын 1-ээс эхлэн мөрдөж байна. Арьс ширний урамшууллын мөнгө төсөвт тусгагдсан. Журмын дагуу олгоно гэсэн хариултыг Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамнаас өглөө.
Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтэст өгсөн материал шийдэгдэхгүй удаж байна гэсэн шүүмжлэлд Нийгмийн даатгалын Ерөнхий газраас дүүргүүдийн ачаалал их байгаа учир 7-р сараас хойш бүртгүүлсэн хүмүүсийн материалыг Цагдаагийн ерөнхий газарт хянуулж байгаа. Хянагдаж дууссаны дараа баталгаажилтын хуудас бичигдэнэ гэсэн хариулт өгчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.