Монгол Улсын нэгдэн орсон иргэний нисэхийн холбогдолтой 17 гэрээ, конвенци болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын стандарт, зөвлөмжийн нэр томьёо, тодорхойлолт, Иргэний нисэхийн тухай хууль, иргэний нисэхийн 63 багц дүрэмд орсон нэр томьёо, тодорхойлолтыг “Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” MNS:2013 стандартад тусгасан.
Иргэний нисэхийн салбарт хэрэглэгддэг олон улсын нэр томьёо, нэршлийг нэг мөр ойлгон хэрэглэх 720 нэр томьёог монгол, англи, орос хэл дээр болон монгол хэл дээрх тодорхойлолтын хамт гаргасан бөгөөд “Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” MNS:2013 нь заавал мөрдөх стандарт юм. “Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” MNS:2013 стандартын 720 нэр томьёо, тодорхойлолтоос Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаж, мөн Иргэний нисэхийн багц дүрэм, холбогдох дүрэм, журам, зааварт үе шаттайгаар өөрчлөлт оруулах юм.