Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйчид "Бага ангийн явцын үнэлгээний арга зүйг хэрхэн хийх вэ" сэдэвт сургалтанд хамрагдлаа.
Кембрижийн их сургуулийн шалгалтын төвийн үнэлгээний мэргэжилтэн Анн Даниелс удирдан явуулж буй сургалтын гол зорилго нь багш нар хичээл орох явцдаа сурагчдынхаа мэдлэг чадвар, хэрхэн ахиж байгааг дүгнэж сурахад оршиж байгаа юм.
Сурагчдыг хичээл хийх явцад нь үнэлснээр олон талын ач холбогдолтой. Тухайлбал багш ямар аргаар хичээлээ заавал сурагчид, тухайн хичээлийг амархан ойлгож байгааг мэдэх боломжтой. Мөн хүүхдүүд өөрийгөө үнэлж сурахаас гадна, цаашид өөрийн сурах арга барилтай болдог. Энэ туршлагийг дэлхийн олон улсад хэрэглэж байна гэж Кэмбрижийн их сургуулийн шалгалтын төвийн үнэлгээний мэргэжилтэн Анн Даниелс хэллээ.
"Бага ангийн явцын үнэлгээний арга зүй " сэдэвт сургалтад хамрагдсан арга зүйчид орон нутгийн багш нарт тус арга туршлагийг зааж эзэмшүүлэх аж.