1250 удаа баривчлагдсан Хенри Ирл энэ жилийн Талархлын Баярыг дахин төмөр торны цаана өнгөрөөжээ. "The Smoking Gun" хэмээх вэбсайтаас "Дэлхийн хамгийн олон удаа баривчлагдсан эрэгтэй" гэдэг цолыг аваад байгаа тэрээр энэ жил хамгийн сүүлд 10-р сарын 4-нд Кентакки мужийн Лексингтон хотод олон нийтийн газар согтуу явж байгаад баригдсан байна.
Хенри Ирлийн одоогоор хоригдож байгаа Фаейтте тойргийн саатуулах төвийн мэдээллээс үзэхэд тэрээр өмнө нь 1267 удаа баривчлагдсан бөгөөд шүүхийн өмнө зогсох дараагийн өдөр нь 12-р сарын 5 ажээ. Саатуулах төвийн офицер Жон Кейси "Тэр бол өөрийн жижиг хүрээлэлдээ л супер од" хэмээн ABCNews –т ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.
"The Smoking Gun" сайтад мэдээлснээр Хенри хамгийн анх 1970 онд буюу 20 настай байхдаа Фаейтте тойргийн нутаг дэвсгэр дээр нууц зэвсэг авч яваад баривчлагдсан аж. Тэрээр 80 он хүртэлх 10 жилийн хугацаанд дахин 33 удаа баригдсан байна. Голцуу архидан согтуурч яваад цагдаа нарт баригддаг Хенри 10-р сарын 24-нд 64 насны төрсөн өдрөө торны цаана өнгөрүүлжээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/