logo
Өдрийн зурхай /2013-12-03/

Өдрийн зурхай /2013-12-03/

2013/12/03
Өнөөдөр аргын тооллын 2013 оны 12-р сарын 03. Мягмар гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн дунд Хөх хулгана сарын 1. Нэг цагаан мэнгэтэй харагчин туулай өдөр. Ангараг гараг.  Өдрийн барилдлага Түлэх.  Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй.  Наран 08.38-д мандаж, 17.13-д жаргана.Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нас ахар болно хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Найдвар төрүүлсэн өдөр. Хэрвээ та хувийн харилцаандаа зүй ёсоор хүртэх зүйл хийгээгүй байгаа бол амьдралынхаа энэ хамгийн чухал үед анхаарлаа хандуулах цаг болсон. Санхүүгийн шаардлага тань кредит картаа хэт хэтрүүлэхгүй байх боломжийг бууруулна. Өр зээл тавихын эсрэг байгаарай. Дараагийн хэдэн хоногт хайрттайгаа хамт байх тусгай ямар нэгэн төлөвлөгөө зохио. Хайр дурлал зарим нэг матруудын мэдлэгийн хүрээг өөрчилнө. Та онцгой шинж чанаруудыг агуулсан яг тохирсон тэр хүнтэйгээ уулзах болно.


Хумхын орд (1/20-2/18):  Сөрөг өдөр. Хумхынхан жаахан зүйлээс ч стресстэнэ. Утасныхаа төлбөр тооцоог хийхгүй бол, өөрөө ч мэдээгүй байхад чинь олон мессежээр дүүрсэн байна. Харилцаа нь бусадтай гарсан үл ойлголцол холион бантангаас хамгаалах хамгийн чухал түлхүүр байна. 

 

Загасны орд Тааламжтай өдөр. Цагийн ажлын санал нь энэ үед ивээж байна. Үүнийг өөрийн хоёрдахь ажлаа болгон хадгаламжийн дансаа дүүргэ. Та баяр ёслолоос үүссэн мөнгөний дарамтаасаа салах болно. Магадгүй та шургуу ажиллах хэрэгтэй боловч шөнө нь унтах боломж танд гарна. Хэрэв таны хөрөнгө амралтын өдрүүдээр тань багасч байвал та үргэлж бүтээлч байж чадна. Удаан өвдсөн нэг нь эргээд эрүүл саруул байдлыг мэдрээд энэ дэлхий хичнээн сайхан гэдэгт гайхашрах болно. Ажил дээрээ хэтэрхий бүү оройт. Таны гэр бүлд танд барих гэнэтийн бэлэг байж магад.

Хонины орд (3/21-4/19): Тааламжгүй өдөр.Гарт ойр байгаа нэн тэргүүний зүйлийнхээ жагсаалтыг гарга. Энэ нь таны амьдрал аль түвшинд явагдаж байгааг хэлж өгнө. Хүүхэд насны дурсамжаа өөрөөсөө авах нь чиний өсөлт дэвшилтэнд илүү нөлөөтэй. Сэтгэл хөдлөл чинь өсөх ба өсвөр үеийн хүүхдүүд мөн хайртай хүнтэйгээ хандах сэтгэлийн түгшүүр боргилж эхэлнэ. Харилцаа холбоонд магадгүй тэнцвэргүй байдал ба хагарал гарч ирнэ. Гэсэн ч чи зөн совингоо дага. Хэн нэгний дуу хоолойг үл ойшоох нь буруу цаг хугацаа юм. Чи ямар ч цагт юу хийхээ шийд. 


Үхрийн орд (4/20-5/20):  Хүндхэн өдөр. Энэ өдөр хоорондоо ихээхэн зөрчилтэй үйл явдлууд болно. Хууль сахиулах байгууллага эцэг эх удирдлагатайгаа харьцах харилцаанд таагүй хүндрэл гарна. Бардам сэтгэл сэтгэлийн хөөрлөө дарж сур. Хэлэх үгээ цэгнэ тэгвэл бүх зүйл сайн сайхан болно. Өмнөх нөхцөл байдлаар төлөөлөгөөгөө хий. Таны тусч нинжин сэтгэлийг ашиглахыг хичээж байгаа хүнтэй болгоомжтой харьц.

Ихрийн орд (5/21-6/21): Санаачлагатай өдөр. Энэ өдөр ихрийнхэн шинэ эрч хүч амьдралын урам зориг, итгэлтэй байдал ба эв нэгдлийг авна. Та гайхалтай амар тайван байж чадна. Тэд өөртөө итгэлтэй байж чадна. Амьдралын бүх хэсэгтээ шинэ боломжийг нээж, сэтгэл зүрхний шарх, оюун санаагаа эмчил. Өөрийнхөө анхны зүйлд итгэж, үнэ цэнэтэй байж, асуудлаа бодож тунгаа. Хүмүүстэй болон бизнес хамрагчтайгаа харилцахад тааламжтай.

Мэлхийн орд (6/22-7/22): Оновчтой байдал. Өөрчлөгдөх байх гэж найдан нэг төрлийн болон өөр өөр ач холбогдолгүй дургүй хүргэсэн асуудлуудад ихэнх цагаа зарцуулна. Ажлын үйл явц хурдан шуурхай байх нь хамт ажиллагсдын харилцан итгэлцлийг төрүүлж халуун дулаан орчныг бүрдүүлнэ. Заримдаа амьдралын талаарх таагүй зүйлсийг сонсох шаардлага гардаг ба өнөөдөр та үүнээс зугатааж чадахгүй. Хэрэв таны талаарх шүүмжлэл ирвэл хүлээж аван сөрөг байдлыг эерэг тийш нь эргүүл. 


Арслангийн орд (7/23-8/22):  Бодлогширсон өдөр. Хэт их бодлогошрох нь бодит байдлыг хүндрүүлэх болно. Арслангууд өөрийн санаа бодолд итгэлтэй байх боловч сэтгэхүйн цар хүрээгээ нэмэгдүүлэхийн тулд бусдыг сонсох хэрэгтэй гэдгийг сана. Багаараа хүчин чармайлт гаргаж байгаа үед та хүн болгонтой хамтран ажиллаж тэднийг сонсох хэрэгтэй бөгөөд харин тухайн асуудлыг өөрийнхөөрөө хийж, шийдэж болно. Сайн найз тань таныг илүү нөхөрсөг болгох бөгөөд зүрх сэтгэлийг тань сэргээх болно.

Охины орд (8/23-9/22):  Хувирамтгай өдөр. Энд тэндээс бусдын амьдралтай холбоотой янз бүрийн хов жив сонсоно. Гэвч бүх зүйл үнэн биш гэдгийг толгойдоо санахад илүүдэхгүй. Ямар нэгэн ажлын санал ирвэл болгоомжтой ханд. Ажил эрхлэгчид биелэгдэх боломжит байдлаас хэтрүүлсэн зүйлийг хэлж магадгүй. Ажил дээрээ хийсэн ямар нэгэн алдаагаа нуух гэж хичээсний хэрэггүй. Өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөх нь хамаагүй ухаалаг шийдвэр бөгөөд энэ өдрийн эрч хүчээ тэр алдаагаа засаж залруулахад ашиглаарай.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Тааламжтай өдөр. Заавар өгөх, мэдээ дамжуулахдаа анхааралтай, тодорхой байхгүй бол харилцаа холбооны тааруухан ажиллагаатай холбоотой будлиан үүснэ. Таалагддаг хүмүүсийнхээ хүрээнд юм уу сайн найзтайгаа хамт цагийг өнгөрүүлэх нь таатай байх болно. Тиймээс урилга тараахдаа удаан уулзаагүй нэгнийг мартав даа. Жинлүүрийн ордынхны нэг та хуучнаа дурсахдаа үргэлж жаргалтай байдаг. Томоор мөрөөд.

Хилэнцийн орд (10/23-11/21):  Азтай өдөр. Тогтмол дасгал хөдөлгөөн хий. Хэрвээ та өөрийн амьдралын хэв маягаа өөрчлөх хамгийн сайн аргыг олж чадахгүй, дүүрэн итгэлгүй байгаа бол хоолны мэргэжилтнээс зөвлөгөө ав. Тэд зөвхөн танд тохирсон хооллолтын төгс хувилбарыг танд бий болгож өгнө. Үдээс хойш гэнэтийн сайхан зүйл тохиолдоно.



Нумын орд (11/22-12/21): Таны удаан хугацааны турш идэвх зүтгэл гаргаж байсан зүйл тань энэ өдөр биелэгдэж болзошгүй. Та удаан хүсэн хүлээж байсан байр сууриндаа хүрч магадгүй. Бусдын таны талаарх сэтгэгдлийн талаар санаа зовж ажилдаа хамгийн сайн чадах бүхнээ хийн сэтгэгдэл төрүүлэхүйц хувцасла. Та дотны хүн болон ажлын хамтрагчаасаа нууцаа нуух нь ухаалаг алхам бус . Танд үнэнээ хэлэх зүйл байгаа бол оройтож хэлснээс өнөөдөр хэл.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш