Элчин сайд Н.Тулга Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ирланд улсын Ерөнхийлөгч Д.Хиггинст уламжлаад өөрийн томилолтын хугацаанд хоёр орны харилцааг хөгжүүлэх, нэн ялангуяа худалдаа, эдийн засгийн салбарын харилцааг идэвхжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Д.Хиггинс түүний хариуд Элчин сайд Н.Тулгыг Ирланд Улсад тавтай морилохыг ерөөгөөд Монгол Улс бүс нутагтаа ардчиллыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг өндрөөр үнэлж, өнгөрсөн 4 дүгээр сард Улаанбаатар хотноо АОХН-ын VII бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв.
Элчин сайд Н.Тулга мөн Ирландын Парламентын спикер Шон Барретт, Худалдаа, Хөгжлийн сайд Жо Костелло зэрэг албан тушаалтантай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.