logo
МАН On-line сонсож байна

МАН On-line сонсож байна

2013/12/03
Монгол Ардын Нам бизнес эрхлэгчдийн саналыг онлайнаар авч эхэллээ. Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг эрх баригчдын зүгээс дэмжих  дэмжлэг муудсан төдийгүй хүнд суртал, дарамж шахалт ихсэж байна.
 
Тиймээс Монгол Ардын Нам энэ байдлыг үнэн бодитоор тодруулах, төрийн бодлогод иргэд бизнес эрхлэгчдийн саналыг тусгах, тэдний мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлж, хамтран ажиллахаар дээрх ажлыг санаачлан зохион байгуулж эхлээд байна.
 
Ингэснээр иргэд бизнес эрхлэгчид тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэх, төрд дуу хоолойгоо хүргэх, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэж буй юм.
 
Иргэдийн саналыг 1921 утас, www.nam.mn, www.facebook.com/ardiinnam, www.twitter.com/ardiinnam цахим хаягуудаар авч байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш