Даваа гарагт Тайландын засгийн газрын эсрэг хөдөлгөөний тэргүүн Сутеб Таугсубан Бангкок хот дахь цагдаагийн газрын албан байруудыг эзлэхийг жагсагчдад уриалсан байна. Үүнээс өмнө жагсагчид ерөнхий сайдын албан байр луу дайрч орохоор оролдох үед мөргөлдөөн болжээ.
Ерөнхий сайд Йинглак Чиннават албан тушаалаасаа огцрох жагсагчдын шаардлагыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Гэхдээ тэрээр сөрөг хүчнийхэнтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсний зэрэгцээ жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байна. 11-р сарын 24-нд эхэлсэн жагсаал цуглаан тайван өрнөж байсан ч өнгөрөгч бямба гарагаас эхлэн зөрчил мөргөлдөөн гарч эхэлжээ.
Тайландын жагсагчид Йинглакийн тэргүүлдэг засгийн газрыг түүний ах, ерөнхий сайд асан Таксин Чиннават удирдаж байна гэж үзэж байгаа аж. 2006 онд цэргийн эргэлт гарч, Таксинийг төрийн эрхнээс хүчээр буулгаснаас хойш Тайландад ихээхэн санал зөрөлдөөн бий болоод байсан юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/