Монголын Рояаль Академи, Рояаль Олон Улсын Дээд сургуулиас залуу эрдэмтэн судлаачдыг дэмжих зорилгоор удирдахуйн ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулиудын багш, оюутны дунд “МАНЛАЙЛАЛ- ОРЧИН ҮЕ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2012 оны 11 дүгээр сарын 26,29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Удирдахуйн ухааны эрдэм шинжилгээний хурал нь багш, оюутан гэсэн ангилалтай зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсын их сургууль, Их Засаг Олон Улсын Их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Рояаль Олон Улсын дээд сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Батлан хамгаалахын дээд сургууль, Мандах бүртгэл дээд сургууль, Их Засаг Олон Улсын Их сургуулийн эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургууль, Соёмбо дээд сургууль, Чингис Соосэ Олон Улсын Харилцааны Сургууль, Сутай дээд сургууль, Сити дээд сургуулийн 56 оюутан, 15 гадаад болон монгол багш нар 1-р шатанд оролцож, 2-р шатанд10 багш, 25 оюутны илтгэлийг нээлттэй хэлэлцүүллээ.
“МАНЛАЙЛАЛ- ОРЧИН ҮЕ” удирдахуйн ухааны багш, оюутны эрдэм шинжилгээний хурлын онцлог нь дэлхийн мэдээлэл технологи, видео харилцаа холбооны IWOWWE программ ашиглан онлайнаар шууд дамжуулсан бөгөөд хүмүүс илтгэлийг видео хэлбэрээр шууд үзэн, асуулт хариултыг нээлттэй үргэлжлүүлэн явагдсанаараа давуу талтай байлаа.
Тус хурлыг МУБИС, ИЗОУИС, РОУДС, СЭЗДС, Сутай дээд сургуулийн эрдэмтэн багш нар шүүж явуулсан бөгөөд эрдэм шинжилгээний хурал нь өргөн хүрээг хамарсан, өндөр зохион байгуулалттай, оролцогч нарын илтгэл судалгааны цар хүрээ сайтай, орчин үеийн технологи ашиглан хэлэлцэгдсэнээрээ ач хобогдолтой хурал болж өнгөрлөө.
“МАНЛАЙЛАЛ- ОРЧИН ҮЕ” эрдэм шинжилгээний хурлын багшийн ангилалын “ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ ИЛТГЭГЧ”-ээр Рояаль Олон Улсын дээд сургуулийн мэргэжилтэн багш Ambarish Pandey шалгарч өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналын эзэн боллоо. Хоёрдугаар байранд Мандах бүртгэл дээд сургуулийн багш С.Цолмон, Рояаль Олон Улсын дээд сургуулийн багш Г.Энхболд нар шалгарч “ШИЛДЭГ ИЛТГЭГЧ” өргөмжлөл, тусгай байранд Батлан хамгаалахын их сургуулийн багш Д.Сарангэрэл, ИЗОУИС-ийн багш Т.Ням-Осор, Рояаль Олон Улсын дээд сургуулийн багш Б.Дөлгөөн нар шалгарлаа. Оюутны ангилалын “ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ ИЛТГЭГЧ”-ээр ИЗОУИС-ийн Эдийн засаг нягтлан бодох бүртгэлийн сургуулийн оюутан П.Адъяажаргал шалгарч өргөмжлөл, алтан медалийн эзэн болж, “ШИЛДЭГ ИЛТГЭГЧ”-ээр МУИС-ийн оюутан С.Сүхчулуун, СЭЗДС-ийн оюутан Ж.Энхжин нар шалгарч, тусгай байранд РОУДС-ийн оюутан Д.Отгонхишиг, СЭЗДС-ийн оюутан Ж. Цэндмаа, Батлан хамгаалахын их сургуулийн оюутан Д. Доржмягмар, Р.Цогзолмаа нар шалгарлаа. Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүдээр “МАНЛАЙЛАЛ ОРЧИН ҮЕ” эрдэм шинжилгээний сэтгүүл гарч буй нь судлаач багш, оюутнуудын чухал эх сурвалж болох нь дамжиггүй.