* * *
Өрнийн зурхай
Матрын орд (12/22-1/19): Өнөөдөр хэн нэгний тухай бодвол тэр хүн тань утасдаж бүр хаалган дээр тань хүртэл ирэх болно. Оройг хайрттайгаа хамт өнгөрүүлснээр танд ажил амьдралынхаа стресснээс салах мөн хайрын холбоогоо хүчтэй болгоход туслана. Мөн ямар нэг зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлаас болж уурлаж бухимдах сэтгэл санаа тогтворгүй болох магадлал өндөр байна. Яг одоо чиний хувийн онцлог хүсэл эрмэлзэл чинь нэмэгдэж байна. Өнөөдөр нийтэч хөгжилтэй байх хэрэгтэй. Бүрэн дуусгаагүй эмчилгээгээ нэг тийш нь болго. Чиний стиль болон өнгөний мэдрэхүй өссөөр байна.
Хумхын орд (1/20-2/18): Бүтээлч өдөр. Од гарагийн нөлөөлөл нь дуусгаагүй удаж байгаа ажлаа дуусгахад нөлөөлөх болно. Зорьсондоо хүрэхийн тулд өглөөнөөс эхлээд ажил төлөвлөлтөндөө туйлын анхааралтай, хянамгай хандах хэрэгтэй. Мөн өдрийн сүүлээр хэрүүл маргаан, тэмцэл үүснэ гэдгийг анхаараарай.
Загасны орд (2/19-3/20) Төөрөгдөл. Өнөөдөр од эрхсийн нөлөөгөөр оюуны эмх журамтай байдал алдагдана. Буд гариг нь мөрөөдлийн гариг болох далайвантай нэгдэж төөрөгдөл болон хуурамч байдалд оруулна. Чухал сонголт хийх үе ирэхэд таны шүүмжлэлтэй байдал бүрхэг болгоно. Тиймээс чухал шийдвэр гаргахдаа болон хуулийн бичиг баримтанд гарын үсэг зурах бол хойшлуулах нь ухаалаг болно. Бүх юм нааштай байна. Авьяастай хүмүүс төсөөлөл, урам зориг нь нэмэгдэж хамгаас сайн ажиллаж үр бүтээлтэй байна.
Хонины орд (3/21-4/19): Хамт олны бүрэлдэхүүн дунд мөнгө санхүүтэй холбоотой асуудал үүснэ. Сайн тооцоотой байх нь мөнгийг зохицуулах үндэс нь болно.Хонины ордныхон зарлагаас орлого илүү гэдгийг тэд мэддэг. Мөн түүнчлэн хэсэг зарлага нь мөнгө хадгалах болон хөрөнгө оруулалт биш гэдгийг мэднэ. Өрөнд орох нь уналтанд оруулах эсвэл өргөжихгүй гэсэн үг биш. Тиймээс эрсдэлтэй алхам хийхээсээ бүү ай.Таныг заналхийлж буй нууц ноёнтон таны үйлдэл бүрийг анзаарч байгаа тул тун хянамгай бай.
Үхрийн орд (4/20-5/20): Өвөрмөц өдөр. Ямар нэгэн андуурал гарч магадгүй тул бүх ажил хэргээ алдаа мадаггүй гүйцэтгэх хэрэгтэй. Дарга нь таныг нарийн ажиглан алдаа гаргавал зэмлэн буруушааж сүрдүүлж мэднэ. Иймэрхүү бусармаг явдал гарвал зохих газарт нь мэдэгдэх нь зүйтэй. Орой найзуудтайгаа гадагш гарснаар амьдралыг өөрөөр харах боломж гарна. Магадгүй хятадын балет африкийн мюзикл үзэж магадгүй бөгөөд эцэст нь өндөр үнэтэй олон улсын ресторанд хооллоно.
Ихрийн орд (5/21-6/21): Сонирхолтой өдөр. Сонирхлыг тань татах хангалттай урам зориггүй бол амархан уйтгарлана. Харилцаа тань маш хүчтэй биш бол өөр тийш харах хүсэл эрмэлзэл нь холбоог тасалж магадгүй. Эгч дүүтэй харилцах харилцаа бэхжих бөгөөд урьд өмнө мэдэж байгаагүй нийтлэг сонирхлоо илрүүлнэ. Гэр орноо шинэчлэн засах, орчноо энгийнээр чимэглэх төлөвлөгөө тань хэрэгжих бөгөөд найз нөхөд, хамаатнуудынхаа олон авьяас чадварыг ашиглаж чадна.
Мэлхийн орд (6/22-7/22): Хөдөлгөгч өдөр. Шинэ төслийн эхлэл нь маш их догдлол авчрана. Хэрвээ таны хамтрагч танаас удаан хөдөлгөөнтэй байх юм бол энэ маш хэцүү болно. Битгий бусдаасаа хэтэрхии хурдан бай. Бүх хүчээ гарган бусадтайгаа хамт нэг эгнээнд яв. Дэлхийн ван таны тогтвор муутай харилцаанд сөргөөр үйлчилдэг. Бусдаас битгий их юм хүс, одоо тохиромжтой цаг нь биш. Өдрийн турш тайван амгалан байвал цааш явах боломжтой болно. Орчин үеийн эмчилгээний талаарх таны сонирхол олон хүнийг ажил мэргэжлээ өөрчлөх талаар бодоход хүргэнэ. Тэд таны бодлыг уншихгүй учир хүмүүст хайртайгаа нээлттэй харуул.
Арслангийн орд (7/23-8/22): Хөл хөгжөөнтэй өдөр. Од гарагсийн нөлөөгөөр таны санхүүгийн асуудал таатай байх болно. Чухал гэрээ хэлэлцээр байгуулах, алдар нэр хүссэн төлөвлөгөө зохиоход тохиромжтой үе. Гэхдээ арслангийнхан ордныхон тооноос чанарыг илүүд үздэг. Бодит боломжийг тодорхойлох болон ажилд орох төсөл хэрэгжүүлэхийн тулд та мэдээж тодорхой үүрэг даалгавруудыг гүйцэтгэх хэрэгтэй. Та төлөвлөж байсан зүйлдээ өөрийн бодож байснаас ч илүү хүч чармайлт, цаг заваа зориулах бололтой. Оройг найз нөхөдтэйгөө уулзаж, өөрт тохиолдсон зүйлийн талаар болон төлөвлөгөөнийхөө тухай илэн далангүй ярилцаж зөвлөгөө ав.
Охины орд (8/23-9/22): Эерэг өдөр. Гэр бүлийнхээ хэрэгцээ шаардлагыг өөрчлөхийн тулд ажлынхаа зорилтуудаа өөрчлөх хэрэгтэй болж магадгүй. Гэсэн хэдий ч хайртай хүмүүстэйгээ ярилцах нь өөрт тань цаг зав гаргаагүйгээс шийдэлгүй орхисон асуудлуудаа шийдэхэд тань туслах болно. Урьд нь танд тусалж байсан хүмүүсийг бүү март. Та тэднээсээ дахин тусламж хүс. Гэхдээ та хэзээ нэгэн цагт хариу барих ёстой гэдгийг бүү мартаарай.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Хүч тэнхээтэй өдөр. Таны бие махбодын эрч хүч өндөр байх тул та удаан үргэлжилсэн эсвэл ажиллагаа ихтэй ажлыг нэг их хурдан ядрахгүйгээр гүйцэтгэж чадна. Зарим нэг нууц судалгаа амжилттай болно. Гэхдээ мэдээллийн эх булаг, илрүүлсэн зүйлээ бусдад хэлэхгүй байх нь ухаалаг хэрэг. Засаж залруулах ёстой зүйл байвал сайн үр дүнд найдаж болно. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг жинлүүрүүд хэсэг хугацааны өмнөөс үзүүлдэг үйлчилгээнийхээ нэг цагийн хөлс үнийг нэмэгдүүлэх тухай бодож байгаа бол одоо тэрийгээ биелүүлэхзд ээлтэй цаг.
Хилэнцийн орд (10/23-11/21): Харилцааны буд гараг эрүүл мэнд, ажил үйлчилгээний байрлалд шилжиж байна. Тиймээс энэ салбар дахь ямар ч хэцүү асуудлууд шийдэгдэх болно. Зөрчилдөөний түвшинг шалган маргаан үүсэхээс урьдчилан сэргийл. Өдөр тутмын энгийн зүйлээсээ өөр зүйл төлөвлөж, ертөнцийг үзэх үзлээ тэлээрэй. Өөрийн таньж мэдээгүй чадвараа олж нээх болно.
Нумын орд (11/22-12/21): Өглөө гэхэд бие тань амарсан байх болно. Хууль зүйн асуудлууд төлөвлөсний дагуу явагдахгүй. Шинэ стратеги хэрэгтэй болно. Хуулийн зөвлөхтэйгээ ярилцаж өөр арга зам хай. Тохиролцоонд маргаан багатай хүрэх арга бол зөвшилцөх. Таны хуучин найз дахин таны өмнө гарч ирэн хүүхэд насны тань дурсамжийг сэргээн ярьж магадгүй. Гэвч та өнгөрсөндөө харамсах өөрийгөө буруутан болгохоос зайлсхи.