Microsoft –ийн судлаачид хүний стрессийг илрүүлдэг ухаалаг хөхний даруулга бүтээсэн байна. Анхлан гаргаад байгаа энэхүү загвар нь арьс болон зүрхний үйл ажиллагааг хянадаг мэдрэгчүүдтэй бөгөөд эдгээр нь хүний зан төлөв ямар байгааг илтгэсэн мэдээллийг цуглуулдаг ажээ.
Ухаалаг хөхний даруулгыг бүтээсэн зорилго нь зүүж хэрэглэдэг электрон төхөөрөмжийн тусламжтайгаар хүн стрессээс болж хэтрүүлж идэхээс сэргийлэх боломжтой эсэхийг судлахад чиглэгдсэн гэнэ. Ийм хөхний даруулга зүүсэн хүн сэтгэл хөдлөлдөө автан хэт их идэх магадлалтай болж ирэх үед энэ нь ухаалаг гар утасны аппликэшнээр дамжуулан эзэндээ "анхааруулга" өгдөг байна. Microsoft –ийн судлаачдын багийнхан тайландаа "Хөхний даруулгыг ашиглах нь хамгийн тохиромжтой байсан, учир нь зүрхний ойролцоо байрлах мэдрэгчүүд зүрхний бичлэг хийх боломжтой" гэж бичжээ.
Тогоор цохидог хөхний даруулга
Хүний эрүүл мэндийн байдлыг хянахад зүүж хэрэглэдэг электрон төхөөрөмж ашиглах нь нэмэгдэж байгаа юм. Өнгөрсөн сард л гэхэд Твиттерт холбогдсон хөхний даруулгыг танилцуулсан. Энэ хөхний даруулга нь тайлах бүрт хөхөө шалгахыг эзэндээ сануулж жиргэдэг ажээ. Харин өнгөрсөн онд хавдрыг илрүүлэхийн тулд хөхний дулааныг шалгаж анализ хийдэг төхөөрөмжийг хөгжүүлж эхэлсэн АНУ-ын нэгэн компанид патент олгосон билээ.
Үүнээс гадна Энэтхэгт инженерчлэлийн чиглэлээр сурдаг 3 оюутан өмсөж буй эмэгтэй хүний биед хүрсэн тохиолдолд 3800 киловаттын хүчдэлтэй тогоор цохидог хөхний даруулга бүтээснээ танилцуулсан юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/