logo
Өдрийн зурхай /2013-12-06/

Өдрийн зурхай /2013-12-06/

2013/12/06
Өнөөдөр аргын тооллын 2013 оны 12-р сарын 06. Баасан гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн дунд Хөх хулгана сарын шинийн 4. Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр. Сугар гараг.  Өдрийн барилдлага Шид.  Шүтэн барилдлага Тийн мэдэхүй.  Наран 08.40-д мандаж, 17.11-д жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Хамгаалагдсан өдөр. Өнөөдөр од эрхэс таагүй уур амьсгалыг авчрах тул болгоомжтой урагшил. Биеийн эрч хүч тань буурах болно. Хэрвээ танд чөлөөт цаг ирвэл ажлаасаа холдон гэртээ үлдвэл яг тохирно. Ажлын уур амьсгал сэтгэлийн дарамтаар дүүрэн байна. Та болон удирдлагууд тань гэнэт өөрчлөгдсөн уур амьсгалд зохицно. Танд уурласан хүмүүстэй тохиролцох ямар ч эрч хүч бодол байхгүй байна. Тиймээс ажил дээрээ байхдаа хэрэг тарьдаг хүмүүсээс холхон шиг бай. Өнөөдөр эцэж туйлдсан биеэ цэнэглэх бүтээлч арга замыг ол.


Хумхын орд (1/20-2/18): Баяртай өдөр. Өнөөдөр найз нөхөд эсвэл хамаатнууд айлчлан ирснээр цагийг сайхан өнгөрүүлэх боломж гарна. Олон хумхынханд нэр алдартай болох, зугаацан цэнгэх хүсэл төрнө. Сексийн харьцаанаас харилцан таашаал авна. Үдээс хойш тайван бясалгаж өнгөрөөхийг хичээ.

 

Загасны орд (2/19-3/20) Төвөгтэй өдөр. Хэн нэгэнтэй зөвлөлдөхгүйгээр асуудлыг шийдэх нь энэ өдрийг баллаж магадгүй. Таны оюун санаанд орж ирэх бүхий л зүйл хүчтэй сэтгэл хөдлөлөөр илэрхийлэгдэх болно. Гэсэн хэдий ч гарагуудын зөрчилдөөн таны тайван бус зан чанарыг илүүтэйгээр нэмэгдүүлэх учраас үйл хөдлөл, үг яриагаа дүгнэн цэгнэхийг анхааруулж байна. Иймээс хувийн болон ажлын хамтрагчтайгаа чухал асуудлыг хэлэлцэн аз туршихаас аль болох зайлсхийгээрэй. Олонх загаснууд хайрыг тэмцэл гэж үздэг учраас бүх сорилт том эрсдэлийг дагуулдаг гэдгийг санахад илүүдэхгүй.

Хонины орд (3/21-4/19): Хоёрдмол өдөр. Хэрвээ компани сайн зүйл хийх юм бол энэ нь сайн боломж чиний тэтгэмжийн хариу ирэх болно. Хэрвээ бизнес удаан байвал өсөлт магадгүй удааширна. Нарийн ширийн санхүүгийн асуудлыг маш болгоомжтой шийдэж үр дагаврыг нь сайтар тунгааж үзэх хэрэгтэй. Хэд хэдэн удаа өөрийн бодлоо өөрчлөх эсвэл тав тухгүй байдлыг мэдрэх нь эцсийн шийдвэрийн үр дүнг сонгоход төвөгтэй байж магадгүй.


Үхрийн орд (4/20-5/20): Хууран мэхлэгдэх өдөр. Үхрийнхэнд хамгаалагдах шаардлагатай бөгөөд учир нь тэдний амьдралын гол зарчим нь эргэн тойрны хүмүүсийн өмнө хүлээх чин сэтгэл шударга зан болно. Өдрийн эхэнд сансрын энерги хуримтлагдана. Өнөөдөр дассан ажлаа л хий. Үхрийнхэний биологийн чадвар өсөх болно. Санаа бодлоо биелүүлэн бие организмаа хамгаалах болно. Сайхан боломжийг бүү алдаарай. Удахгүй таны ажил болон хувийн амьдралд ийм боломж гарах болно.

Ихрийн орд (5/21-6/21): Тогтворгүй өдөр. Өнөөдөр ганц бие ихрүүдийн хувьд зөрүүд дураараа зан хүчтэй байх тул анхааралтай бай. Эрх мэдэлтэй хүмүүсийн талаарх таны хандлага хоёрдмол байна. Хэн нэгний сөрөг үйлдэл нь хүсэл сонирхлын зөрчил байгааг илтгэнэ. Хэрэгцээнээсээ шалтгаалан цаг заваа зарцуулах шаардлагатай бөгөөд хайртай хүмүүсийнхээ хүсэл сонирхлыг сонсохгүй, зөвлөлдөхгүйгээр зарим нэг зүйлсийг өөрийнхөөрөө хийнэ.

Мэлхийн орд (6/22-7/22): Хүчтэй өдөр. Өнөөдөр матрын ордон дээр шинэ cap байрлаж байгаа нь мэлхийн ордныхонд хүчтэй нөлөөлнө. Энэ үе бол өөрийгөө хувь хүн талаас нь шинээр нээх үе юм. Шинэ дүр төрх бүрдүүлэх өөрийгөө илэрхийлэх олонд танилцуулахдаа арай өөр арга барил ашиглаад үз. Энэ бол таны хувьд жилийн хамгийн завгүй үеүдийн нэг бөгөөд энэ үед та эрч хүч урам зоригтой байх болно. Бусдад өөрийгөө хэрхэн танилцуулж байгаа талаараа дахин бодож үзэх нь таньд хувийн дадал зуршлуудаа өөрчлөхөд тусалж өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлэх болно. 
Арслангийн орд (7/23-8/22): Аз жаргалтай өдөр. Харилцаагаа сайжруулахын тулд бусдын үзэл бодолд анхаарлаа хандуулахыг хичээх ямар энгийн зүйл болохыг гайхах болно. Сүнслэг байдал болоод зөн совин нэмэгдэнэ. Бясалгал, иогын сургалтанд хамрагдах нь танд амарч оюун ухаанаа сэргээх боломж өгөх болно. Болж өнгөрсөн асуудал дахин тавигдаж хуучин уур хилэнг тань дахин асаах болно. Асуудал дахин сөхөгдсөнд итгэж ч чадахгүй байх. Амралтын өдрүүдэд толгойгоо амраан асуудалд шийдэл олж чадахуйц газар өнгөрөөхийг хичээ. Та энэ асуудлыг үл өөрчлөгдөх зүйл болж хувиргахыг хүсэх болно.

Охины орд (8/23-9/22): Тааварлашгүй өдөр. Ажлыг сэргээх боловсон хүчнийг өөрчлөх зэрэгт таатай. Дарга охиныхон үүний тулд ажилтантайгаа муудалцах хэрэг гарна. Хамт олны дунд байх нь бэрхшээл гарах нь. Ажил дээрээ эсвэл дасаагүй нөхцөлд алтан дунджийг баримтлаарай. Амар тайван байдлаа бүү алдаарай. Охиныхон үзэл бодлыг ойшоодоггүй хамаатантайгаа маргалдах нь. Энэ өдрийг одод хувийн амьдралдаа зориулахыг хүсч байна. Үүний үр дүнд та өөрийхөө хүч чадал амжилтанд итгэх итгэлтэй болно.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Тайван өдөр. Бие болон сэтгэлийн эрч хүч авахын тулд чимээгүй, нам гүм тайван орчинд хэсэг хугацааг өнгөрүүл. Даргадаа цалингаа нэмэгдүүлэх хүсэлт тавьбал эерэг хариу авах болно. Өөртөө цаг гаргаж, хайр дурлалын хувьд тогтвортой харьцааг үүсгэхийг хүсч байгаа ч хардалт нь эерэг хүйстэнд таны талаар буруу ойлголт өгөх болно. Өнөө орой гэр бүлийнхэн болон хайртай хүмүүстэйгээ оройг тайван өнгөрүүлэн эрт унтаж амрах хэрэгтэй.

Хилэнцийн орд (10/23-11/21): Хайр сэтгэлтэй учрах, мэдээлэл олж авах өдөр. Одод нэмэлт орлого олох эсвэл үйл ажлын төрөлд шилжих амжилтыг хэлж байна. Нэг хэсэгтээ хэрүүл, үл ойлголцол, муудалцлаа мартах хэрэгтэй. Хилэнцийнхэний сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх чин сэтгэлийн яриа өрнөж магадгүй. Бусдыг зовлон жаргалыг хуваалцахаас бүү цааргал.
Нумын орд (11/22-12/21): Од гийсэн өдөр. Өнөөдөр сap таны жинлүүрийн ордтой давхцаж хувийн соронзон оронг нэмэгдүүлэх болно. Гадаад төрхөндөө анхаарал тавиарай. Бүхий л цагт сайн найзтайгаа ярих хэрэг гарна. Ажлын асуудал дээр тань шинэчлэл хийгдэнэ. Хувцасны дизайнертай нөхөрлөх нь шинэ стиллтэй болгох тул өөрийн дизайныг үзүүлэхдээ бүү татгалз. Ямар ч үнээр хамаагүй стрессээс ангижир. Та дархлааныхаа системийг муутгаж ханиад томуутай тэмцэж байгаа өөрийгөө харахыг хүсэхгүй байгаа биз дээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш