Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын судалгаа, боловсролын төвийн хооронд Шинжлэх ухааны болон судалгааны салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт хоёр улсын Бээжинд суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, Махди Сафари нар гарын үсэг зурав.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн жил Иран Улсад айлчлах үеэр хоёр улсын Ерөнийлөгч нар тохирсоны дагуу энэхүү санамж бичгийг байгуулж байгаа бөгөөд санамж бичгийн дагуу хоёр орны эрдэмтэд, эрдэм шинжэлгээний байгууллагууд нийтийн тооллын XII-XIV зууны үеийн Монгол-Ираны түүхтэй холбоотой баримтуудыг судалж, Ази дахь нийтлэг соёл иргэншил, түүхийг сэргээх зорилгоор хамтарсан судалгаа явуулах юм.
Санамж бичигт гарын үсэг зурсантай холбогдуулан Элчин сайд нар Ираны I.R.I.B. телевизд ярилцлага өгөв. Элчин сайд Ц.Сүхбаатар хэлэхдээ, энэхүү санамж бичгийн дагуу Иран дахь Монголын түүхтэй холбоотой түүхийн олдворуудыг судалснаар манай хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа шинэ түвшинд гарч, улам өргөжин тэлэх болно хэмээв.