logo
Өдрийн зурхай /2013-12-07/

Өдрийн зурхай /2013-12-07/

2013/12/07
Өнөөдөр аргын тооллын 2013 оны 12-р сарын 07. Бямба гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн дунд Хөх хулгана сарын шинийн 5. Зургаан цагаан мэнгэтэй улаагчин хонь өдөр. Санчир гараг.  Өдрийн барилдлага Шид.  Шүтэн барилдлага Нэр өнгө.  Наран 08.40-д мандаж, 17.10-д жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Их цасан буух улирал 8 цаг 25 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Хоёрдмол өдөр. Эмэгтэй матрууд энэ өдөр хүнтэй танилцах магадлал өндөр байна. Энэ харилцаа цаашдаа гүнзгийрч магадгүй бололтой. Энэ өдөр худалдаа хийх эд зүйл худалдан авахаас аль болох зайлсхий. Эс бөгөөс та мөнгөө хий дэмий салхинд хийсгэж үүндээ удаан хугацаанд шаналж мэдэхээр байна. Харин эрэгтэй матрууд хайр дурлалдаа урам хугарч болзошгүй. Амжилтад хүрэхийн тулд аргаа өөрчлөх хэрэгтэйг танд сануулъя. Өнөөдөр од эрхэс таагүй уур амьсгалыг авчрах тул болгоомжтойгоор урагшил. Биеийн эрч хүч тань буурах болно. Хэрвээ танд чөлөөт цаг ирвэл ажлаасаа холдон гэртээ үлдвэл яг тохирно.


Хумхын орд (1/20-2/18): Таатай өдөр. Нар өнөөдөр таны мөнгө, үнэ цэнийн ордонд шилжин байрлаж байна. Өнөөдөр оройхон ангараг гараг үхрийн ордонд нартай давхцах болно. Тиймээс таныг сорих сорилтоор дүүрэн өдөрт бэлдээрэй. Та өөрийн оюун ухаанаа бусад хүмүүсийн асуудлыг зохицуулахад хэт их ашиглаж байж мэдэх юм. Хэн нэгэнд бэлэг худалдан авахаар дэлгүүр гарах нь ихээхэн цаг хугацаа шаардах болно.

 

Загасны орд (2/19-3/20) Анхаарууштай өдөр. Оюун санааны эсвэл шашны үйлчилгээнд оролцон шүтэн бишрэгчийн гишүүн болох нь хайр дурлалын хувьд олон талын болон нөхөрсөг харьцааг олж авахад тусална. Ердийн өдөр тутмын үүргүүд нь бага зэрэг орхигдохдоо дараа нь танаас ихийг шаардана. Амьдралынхаа хэв маягийг өөрчлөх гэж оролдох боловч төдийлөн амжилтанд хүрэхгүй. Загасны ордны гэр бүлийн гишүүд бүгд эрүүл мэндийн болон чийрэг байдлаа нэмэгдүүлэхэд анхаар. Хоолны төлөвлөгөө зохиох мөн хөгжилтэй дасгалын программ гаргах нь сайн. Бүгдэд чинь үүнийг хийх тааламжтай байна.

Хонины орд (3/21-4/19): Сүүлийн үед таны амьдралд орж ирсэн шинэ танилтайгаа болгоомжтой ханд. Учир нь хэн нэгэн таны гэнэн цайлган, итгэмтгий занг өөрийн шунахай бодлынхоо төлөө ашиглахыг санаархаж байна. Энэ бүхний эцэст урам хугарч, сэтгэл хоёрдож хоцрох гээгүй л бол сонор сэрэмжээ дээшлүүл. Ажил тань таниас уян хатан байхыг шаардсан бага зэргийн өөрчлөлтийг хүснэ. Өнөөдрийн уулзалт сэтгэл хөдлөл ихтэй, таны дасан зохицох чадварыг тань шалгана. Эхэлсэн бүх зүйлээ дуусгаж судлан шинжлэх хэрэгтэй юм бүхнийг судла, тэгээд асуудлуудыг гаргаж ир.


Үхрийн орд (4/20-5/20): Зөрчилдөөнтэй өдөр. Зусар бялдууч худал хуурмаг амлалт хоосон найдварыг төрүүлнэ. Амбиц нэр төр хөөцөлдөх явдалд сэтгэл санаагаа бүү автуул. Харилцан буулт хийхийг шаардсан хүндрэл тулгарах магадлалтай. Яг өнөөдөр ийм хүндрэлийн нэгийг шийдвэрлэх болно. Харилцаа холбоогоо эрс багасгаж тохиолдлын танилуудаас татгалз. Олон хүнтэй танилцах нь таагүй үр дагавар дагуулж мэднэ. Янз бүрийн алдаа үл ойлголцол гарч мэднэ.

Ихрийн орд (5/21-6/21): Хүч шаардсан өдөр. Харилцан ойлголцох өдөр. Та цагаа зөв зарцуулж тэнцвэртэй болго. Цагаа зөв зарцуулсаны үр дүнд илүү бүтээмжтэй байна. Таны уран сайхны чадварыг бүгд магтах болно. Магадгүй та итгэхгүй байх олон бүтээлч чадвараа хэрэглээрэй. Ихрийн ордны зохиолчид дэвшингүй байдаг. Өөрийнхөө түүх болон эдлэлийг орон нутгийн сонин, сэтгүүлд гаргахаар дахин явуул. Таны худалдаж авсан гэрийн эд зүйлс гэнэт ажиллахаа больж засуулах хэрэгтэй болно. Орон сууцны тань доторх ямар нэг чухал зүйлийг солих хэрэгтэй болно.

Мэлхийн орд (6/22-7/22): Гялалзах өдөр. Энэ өдөр гялалзсан өдөр байх болно. Хамгийн гайхалтай нь таныг орой болтол барьж саатуулах, нэгэн сонирхолтой зан араншинтай хүнтэй тааралдах болно. Тийм амьд жүжиглэлт үзэхээс бүү татгалз нүд чихээ баясга. Та өөрийн орон нутгийн сониноо шалгаарай. Хийж байгаа зүйлээ хамгийн сайнаараа хичээж хийх тал дээр анхаар. Ингэвэл таны хичээл зүтгэлийг бусад хүмүүс анзаарч бусдад эерэг сэтгэгдэл төрүүлэх болно.
Арслангийн орд (7/23-8/22): Хүсэл тэмүүлэлтэй өдөр. Ямар ч хүнд асуудал өнөөдөр танд амархан мэт санагдах болно. Арслангийн ордныхон өнөөдөр өөрсдийгөө чадавхижуулахын тулд бүхий л зүйлийг хийх бөгөөд энэ бүхний эцэст өөрийнхөө хэн гэдгийг ойлгож авах болно. Өөрийн дотоод дуу хоолойгоо сонсож, хэцүү биш бол өөрийн хүсч байгаа зүйлээ бичиж тэмдэглэж авбал хожим нь юу хийхээ сайн мэдэж авч чадна. Хайртай дотны хүмүүстээ анхаарал хандуулж, тэднийг өөрийнхөө хувьд хичнээн чухал хүн болохыг ойлгуул. Та хэр их хайрлуулахыг хүснэ төдий чинээгээр бусдыг хайрла.

Охины орд (8/23-9/22): Таатай өдөр. Таныг цолмон гараг ивээж байгаа учраас хайр дурлалд одтой байна. Энэ нь ялангуяа эмэгтэй охиныхонд ихээхэн хамаатай. Тэд шинэхэн хайр дурлалтай учрах болон хөнгөн шохоорхолд автахыг үгүйсгэхгүй. Үйл хэрэгтээ бодитойгоор хандах эрч хүчээ бүрэн дүүрэн ашиглах ажлаа гайхалтайгаар зохион байгуулах зэрэг нь эрэгтэй охиныхонд нэр хүндээ өсгөх болон санхүүгийн байдлаа дээшлүүлэхэд тусална.

Жинлүүрийн орд (9/23-10/22):  Ашигтай өдөр. Хэдийгээр амралтын өдөр ч бизнесийн хамтын ажиллагаа хийхэд маш сайхан өдөр байх ба таны тэвчиж, хязгаарлаж байсан сэтгэлийн мэдрэмж, тань алга болох болно. Хариуцаж байгаа төсөл төлөвлөгөөнд тань хэд хэдэн саад гарч ирж болзошгүй. Тиймээс хуумгай хандалгүй хоёр гурван өдөр хүлээвэл ашигтай байна. Хэрвээ үр дүн нь бодсон шиг тань биш байвал урт хугацааны төлөвлөгөө бүтэж мэдэх юм. Чухал хүнтэйгээ ярьж байхад сэтгэл хөдлөлөө нуух хэцүү байх ч энэ нь зөв алхам.

Хилэнцийн орд (10/23-11/21): Асуудалтай өдөр. Ямар ч асуудалд үргэлж шийдэл байдаг. Сэтгэл гутрал таныг эзэмдэхээс өмнө сэтгэлзүйчээс зөвлөгөө ав. Хэрэв танд тохирсон apra олдохгүй байгаа бол зориг бүү мох. Найзууддаа гомдоллохоос зайлсхий. Хэрэв ингэж чадвал та нарын хоорондох сэтгэл гутрал үгүй болно. Асуудалтай нүүр тулахдаа үнэнч бай.


Нумын орд (11/22-12/21): Хүнд өдөр. Өнөөдрийн асуудал таныг хий дэмий зүйлд сэтгэлээ зовоох юу ч болоогүй байхад санаа алдах эсвэл далд ухамсар гэж юу болох талаар ойлгох гэж хичээх зэрэг байдалд хүргэх болно. Тэгэхээр өнөөдөр та зүгээр л телевизийн мэдээ үзэж байгаад дэлхийн улс төр эдийн засгийн байдалд санаа зовох нь наад захын үзэгдэл. Тиймээс хэрэв та дэмий зүйлд сэтгэлээ зовооё гэж бодохгүй байгаа л бол гэрээсээ гаралгүй уран зохиолын ном унших хэрэгтэй.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш