БНСУ-ын Чэжүгийн “Гранпри”-д олимпийн аварга Н.Түвшинбаяр барилдаж финалд үлдээд байсан тэрээр Украйны бөхтэй барилдаж торгуулиар ялснаар алтан медаль хүртлээ. Ийнхүү тэрээр Чежүгийн “Гранпри”-д түрүүлснээр олимпийн эрхийн оноогоо 300-гаар нэмснээр Олон улсын жүдо бөхийн холбооны чансааны наймдугаарт бичигдэх болзол хангаад байна.