Баянзүрх дүүрэгт байрлах Хо-ши-мин-ий нэрэмжит улсын тэргүүний 14 дүгээр сургуулийн тааз цөмөрснөөс цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болжээ. Тус сургуулийн бие засах газрын тааз цөмрөн нурсан ньүйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг гаргах үндэслэл болжээ. Тус барилга 1957 онд анх ашиглалтанд орсон бөгөөд ийнхүү нурах аюулд хүрсэн учир актлахаар болсон хуучин барилга юм.