logo
Монгол Улсын Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийллээ

2013/12/07

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын анхны ардчилсан Ерөнхийлөгч, ардчилал, шударга ёс, хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч Нельсон Мандела таалал төгссөнд эмгэнэл илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жакоб Зумад эмгэнэлийн захидал илгээжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж захидалдаа “Нельсон Манделагийн тэмцэл, итгэл үнэмшил нь Монголчууд бид бүхэнд ардчилал, эрх тэгш байдал ямар үнэ цэнэтэйг харуулсан төдийгүй түүний эр зориг, тэмүүлэл нь бидэнд дурсагдах болно” хэмээн тэмдэглэсэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш