logo
Засгийн газрын хуралдаан өнөөдөр болно

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болно

2013/12/07

Засгийн газар өнөөдөр ээлжит 56 дугаар хуралдаанаа  хийж 23 асуудал хэлэлцэнэ. Үүнд  Европын Холбооны Ерөнхийлөгчийн айлчлалын дүн, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнг сонсох, Монгол, Туркийн хэлэлцээр батлах, Монгол, Сербийн хэлэлцээр батлах, Олон улсын байгууллагад хандив өгөх тухай зэрэг асуудал орсон байна.

Мөн УИХ-ын гишүүн Л.Цогийн санаачлан боловсруулсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нарын санаачлан боловсруулсан Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай хэлэлцэж, Монгол судлалыг дэмжих сангийн дүрэм, орон тооны хязгаарыг батлах, “Туул, Сонгины усны нөөцийн цогцолбор төсөл”-ийн концессын гэрээ байгуулах, “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдийн хурдны автозамын төсөл“-ийн концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай асуудлыг шийдвэрлэх юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш