Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 15.00 цагт УИХ-ын гишүүдтэй уулзахаар болжээ. Тэрээр өөрийн санаачилгаар чуулсан “Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний чуулган нь Монгол Улсын ойрын ирээдүйг тодорхойлж, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн зүгээс хийх шаардлагатай зүйлсийг нэрлэж, салбар бүрээр нь хэлэлцүүлсэн билээ. Үүний хүрээнд УИХ дахь нам, эвслийн бүлгээс “Том төрөөс ухаалаг төр рүү” хэрхэн шилжих талаар, боловсруулах шаардлагатай хууль эрх зүйн орчин зэргийг судлах ажлын хэсгүүд байгуулагдаад байна. Энэхүү ажлын үргэлжлэл болгож Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдтэй уулзах үеэр “Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний чуулганы үр дүнг хэрхэн хэрэгжүүлэх, цаашид ямар арга хэмжээ авах талаар зөвлөлдөх юм байна.