logo
Арга хэмжээний төлөвлөгөө гаргаж ажиллахыг даалгав

Арга хэмжээний төлөвлөгөө гаргаж ажиллахыг даалгав

2013/12/09

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2013 оны 11 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Москва хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 17 дугаар хуралдааны дүнг хэлэлцээд, хоёр талын хооронд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхэд түлхэц өглөө хэмээн сайшаалаа.  Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргаж ажиллахыг Шадар сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагвад даалгалаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш