logo
 Монгол судлалыг дэмжих сангийн хөрөнгө, үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэлээ

Монгол судлалыг дэмжих сангийн хөрөнгө, үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэлээ

2013/12/09

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол судлалыг дэмжих сангийн хөрөнгө, үйл ажиллагааны зардлыг БШУ-ны сайдын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлж байхаар тогтлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 14 дүгээр зарлигаараа ийм сан байгуулж ажиллах талаар Засгийн газарт чиглэл өгсөн байдаг. Засгийн газар 2012 оны 56 дугаар тогтоолоороо “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” баталж, 2013 оны 5 дугаар сард “Монгол судлалыг дэмжих сан” байгуулсан юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш