Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат, төрийн албаны нийтлэг үүргээ биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж нарт албан тушаалын цалинг нь 6 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдууллаа.